Нээлттэй Нийгэм Форум, Глоб Интернэшнл ТББ, Сонгогчдын Боловсрол Төв, Филантропи Хөгжлийн төлөө Төв, Хүний Эрх Хөгжил Төв, Мидас төрийн бус байгууллагууд нэгдэн 2008 онд байгуулсан “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээ 2012 оны Улсын Их Хурлын сонгуулийн үйл явцад хийх мониторингоо албан ёсоор эхэллээ. Улстөрийн нам, эвсэл холбоод, нэр дэвшигчийн нөлөөнөөс ангид, хараат бус байж зөвхөн сонгогчдын эрх ашгийг төлөөлөн, хуулийн хүрээнд, ил тод ажиллах ёс зүйн дүрмээ чанд сахихаа дахин баталгаажуулж гарын үсэг зурах ёслол ННФ-ын хурлын танхимд болов.