Хэвлэл мэдээллийн мониторинг

Инфографик - 5
Албан ёсны сурталчилгаа эхлэхээс өмнө

МҮОНТ-ийн сонгуультай холбоотой мэдээлэл

Албан ёсны сурталчилгаа эхлэхээс өмнө буюу 6 сарын 8-10-ны хооронд МҮОНТ, ТV9, 25 суваг,  ТV5, UBS телевизүүдийн нийт 271 цаг 5 минут 59 секундын нэвтрүүлэгт МОНИТОРИНГ хийхэд 36 цаг 21 минут 46 секунд буюу 13.4 хувь сонгуультай холбоотой байв.

Энэ хугацаанд МҮОНТ-ийн сонгуультай холбоотой мэдээллийн 39%-ийг АН, 15%-ийг МАН, үлдсэн 46 хувийг бусад нам, бие даагчид эзэлж байв.

Харин МЭДЭЭНИЙ хөтөлбөрийн хувьд дараах дүр зураг харагдаж байв.

Инфографик - 6
Албан ёсны сурталчилгаа эхэлснээс хойш

Албан ёсны сурталчилгаа эхэлснээс хойш буюу 6 сарын 11-13-ны хооронд дээрх 5 телевизүүдийн нийт 268 цаг 43 минут 20 секундын нэвтрүүлэгт МОНИТОРИНГ хийхэд 39 цаг 38 минут 44 секунд буюу 14.8 хувь болж сурталчилгааны өмнөх үеийнхээс 1,5%-иар өсжээ. Харин сурталчилгааны өмнөх үеэс МҮОНТ-ийн сонгуультай холбоотой мэдээллийн цаг огцом өсөж арилжааны бусад телевизийнх буурсан хандлага харагдав. Нийт дүнгээр харвал МАН-ын тухай мэдээлэл 37%, АН-ын тухай мэдээлэл бие даагчдын мэдээлэл 3% -тай байна. 

Харин МЭДЭЭНИЙ хөтөлбөрийн хувьд дараах дүр зураг харагдаж байв. 

Сонгууль