Төрийн аудитын дээд байгууллага зардлын тайланг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор хянаж, дүнг нийтэд мэдээлэх бөгөөд нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнэ
Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүн Бодлогод залуусын хяналт ТББ нь Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэн, сонгуулийн зардлын тайлангийн мониторинг болон сонгуулийн өдрийн ажиглалтыг зохион байгуулах чиглэлээр ажиллаж байна.
Бодлогод залуусын хяналт ТББ-аас томилогдсон ажиглагчид 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах үйл явцыг БНСУ-ын Сөүл хот, Япон улсын Токио хот, АНУ-ын Нью-Йорк хотод ажиллалаа. Албан ёсны мэдээллээр гадаадад 122 мянган сонгуулийн насны иргэн байгаагаас 7394 сонгогч буюу 6.6 хувь оролцохоор бүртгүүлсэн бөгөөд үүнээс 76 хувь нь буюу 5618 (нийт гадаадад байгаа сонгогчдын 4.6%) нь саналаа өгсөн байна. Үүнд, сонгогчдын бүртгэлээс эхлээд гадаадад санал авах процессыг нарийвчлан зохицуулаагүй нь нөлөөлж байна гэж үзэж байна.
Гадаадад байгаа иргэдийн саналыг 5-р сарын 30, 31-ны өдрүүдэд авсан бөгөөд дээр дурдсан хотуудад ажилласан ажиглагчдын мэдээллээс үзвэл хууль тогтоомжийн ноцтой зөрчил гараагүй байна. ТББ-ын зүгээс ажиглагчдыг бүртгүүлэх, санал хураах өдрийн ажиглалтыг зохион байгуулахад ямар нэгэн хүндрэл гараагүй, төв болон салбар комиссын зүгээс шуурхай дэмжин ажилласан болно.
Гэхдээ гадаад улс дахь ажиглалт болон иргэдээс бидэнд ирүүлсэн мэдээллээс үзвэл цаашид хууль тогтоомжийг боловсронгуй болгох, зохион байгуулалтыг сайжруулах чиглэлд дараах зүйлсийг анхаарах шаардлагатай байна. Үүнд:
Бодлогод залуусын хяналт ТББ-ын зүгээс ажиглагчдын ирүүлсэн мэдээллийг СЕХ-ны гадаадын иргэдийн саналын төхөөрөмжид уншуулах үйл явцтай тулган нягтлах, ажиглалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэн ажиллахаар төлөвлөж байна.
Бодлогод залуусын хяналт ТББ-аас МУ-ын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн өдрийн санал авах, тоолох, дүн гаргах үйл явцыг нийт 52 хэсэгт ажиглана. Тодруулбал, нийслэлийн төвийн 6 дүүрэгт нийт 52 хэсэгт 104 ажиглагч, Төв, Баянхонгор, Дорнод, Увс, Дархан-Уул аймагт нийт 6 хэсэгт 9 ажиглагч хөндлөнгийн, хараат бус ажиглалт хийхээр бүртгүүлээд байна.
Ажиглагч бүртгүүлэх үйл явцад СЕХ-ны 29-р тогтоол буюу Сонгууль ажиглах журмын хавсралтад ороогүй өргөдөл болон хэсгийн хороонд сонгуулийн өдөр суух цагийн хуваарь нэмэлтээр өгөх, Чингэлтэй дүүргийн зарим хэсгүүдийн зүгээс ажиглагчаар ажиллахаар ирэхдээ PCR шинжилгээ өгсөн байхыг шаардсан хүндрэлүүд гарав.
Монгол Улсад хэрэгжиж ирсэн сонгуультай холбоотой хууль тогтоомжийн хүрээнд 2008 оноос эхлэн төрийн өмч, хөрөнгийг сонгуулийн сурталчилгаанд аливаа байдлаар ашиглахгүй гэсэн зарчмыг хуульчилсан билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 43.4.4-д зааснаар “төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тээврийн хэрэгсэл, бусад өмч хөрөнгийг аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаанд ашиглах”- ыг хориглоно гэжээ.
Төрийн улс төрийн албан хаагчид орон нутаг, тойрогтоо томилолтоор ажиллахдаа нэр дэвшигчдийн сурталчилгаанд оролцох, сонгуультай холбоотой иргэдтэй хурал уулзалтуудыг зохион байгуулах байдал нэлээд ажиглагдаж байна. Хэдийгээр улс төрийн албан тушаалтнууд сонгуулийн сурталчилгаанд оролцох нь хуулиар хориглосон үйлдэл биш боловч, тухайн орон нутагт ажиллахдаа гаргаж буй зардлыг ямар эх үүсвэрээс гаргаж буйгаа олон нийтэд ил тод тайлагнаж, сонгуулийн хууль тогтоомжийн хүрээнд ажиллахыг уриалж байна.
Ц. Мандхайхатан
Бодлогод Залуусын Хяналт ТББ