Төрийн аудитын дээд байгууллага зардлын тайланг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор хянаж, дүнг нийтэд мэдээлэх бөгөөд нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнэ
Үе, үеийн төрийн түшээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг эдлэх боломжыг өгсөнгүй. Энэ удаагын УИХ-ын сонгуулийн кампанит ажил орон даяар явагдаж байгаа ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэдээлэл олгосонгүй. Иргэд төрд хэнийг сонгохоо аль хэдийн шийдчихээд саналаа өгөхөө хүлээж байгаа энэ өдрүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэд саналын хуудас хэрхэн бөглөхөө ч мэдэх боломжгүй байна.
“Ялангуяа хэлний болон сонсголын бэрхшээлтэй иргэд харааны бэрхшээлтэй иргэдээс илүү мэдээллийн хомсдолд орсон байдаг. Олон улсын жишгээр 1500 орчим үгээр хоорондоо харилцдаг тэдний хувьд энгийн хүнд зориулсан мэдээллийг ч тэдний харилцааны хэлд орчуулж өгөх шаардлагатай байдаг” гэж Айвуун ТББ-ын тэргүүн Я.Авирмэд ярьж байв.
“Ядаж төрөөс намуудын мөрийн хөтөлбөрийг дохионы хэлд орчуулж хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр хүртээмжтэй өгөх хэрэгтэй байсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо өнгөрсөн 10-р сараас эхэлж энэ тал дээр СЕХ-той хамтарч ажилласан боловч төрийн цогц бодлого байхгүйн улмаас үр дүн гээд байх юм гарсангүй” гэж Я.Авирмэд хэлсэн юм.
СЕХ-ны Нарийн бичгийн дарга Баярсайхан дохионы багш бэлтгэх, баррель саналын хуудас хэвлүүлэх, МҮОНТ-ээр дохионы багшаар мэдээлэл хүргүүлэх зэрэг хэд хэдэн ажил хийхээр ярьж зохих газруудад нь мэдэгдсэн гэлээ.
“Баррелийн саналын хуудасыг хэвлүүлэхэд өндөр технологи шаарддаг юм байна. Гэтэл баррель хэлээ мэдэх хүн нь бас ховор юм. Хэд хэдэн албан бус сургалтын багш нар бэлтгэсэн. Дохионы багш нарыг бэлтгэж өгч болох юм гэж ярьж байсан ч энэ холбооныхон маань чимээгүй болчихлоо. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг төрийн бодлогоор хуульчилж өгөхгүй бол дан ганц СЕХ шийдэж дийлэхгүй асуудал байна гэдгийг энэ холбооныхон маань ч, бид ч ойлгосон . Гэхдээ өмнөх сонгуулиудын үеийг бодвол асуудлуудыг эхнээс нь шийдэхийг оролдож л байна” гэж байлаа.
Баярсайхан: “МҮОНТ санал хэрхэн өгөх тухай мэдээлэл өгөх байхаа. Удирдлагууд нь мэдэж байх ёстой. Сонгуульд өрсөлдөж байгаа бүх намуудын хөтөлбөр мэдээллийг дохионы хэлд орчуулахад зардал их өндөр, багш нар бэлтгэгдээгүй мөн цаг хугацааны хувьд шахуу байснаар амжаагүй гэж хэлж болох юм” гэлээ.
СЕХ-ны УИХ-ын сонгууль зохион байгуулж явуулахад холбогдох хууль, дүрэм, журам зааврын эмхтгэлийн УИХ-ын сонгуулийн хэсгийн хорооны болон санал авах байрыг бэлтгэх зааварт шинээр доорх хоёр заалт оруулсан гэнэ. Энэ журамын
3.7-д Саналын хайрцгийг хөгжлийн бэрхшээлтэй сонгогч саналаа өгөх боломжтой байдлаар байрлуулна.
3.9.-д Санал тэмдэглэх бүхээгийг хөгжлийн бэрхшээлтэй болон бусад сонгогч саналаа нууцаар тэмдэглэх боломжтой байдлаар бэлтгэнэ гэсэн байна. Эдгээр журам нь тэргэнцэртэй иргэдэд зориулсан шат, одой хүмүүст зориулсан суудал өндөрлөгч гэх зэргээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд саналаа өгөхөд бүх талын тохижилт хийсэн байхаар байрыг бэлтгэнэ гэсэн үг гэж Баярсайхан тайлбарлаж байна.
Энэ журамыг санал авах байр бэлтгэж байгаа хүмүүс мэдэж байх ёстой. Бүх газраар орж шалгаагүй болохоор хэд нь хийж, хэд нь хийгээгүй гэдэг тоо одоохондоо хэлж чадахгүй байна гэнэ.
Харин санал өгөх байрны тохижилтыг үзэхээр хэд, хэдэн байраар очсон боловч одоогоор энэ талаар мэдэж байгаа хүнгүй, хийгдсэн зүйлгүй л байна.
Тэргэнцэртэй хүн саналаа өгөх гээд дугаарлаж байгаад ороод саналаа өгчих боломж байдаггүй. Тэргэнцэртэй хүнд зориулсан шат гэж байхгүй гаднаа байлаа ч дотороо ороод бас л шат. Дугаарлаад зогсож байгаа олны дундуур саналаа өгөх гэж байна гээд нөгөө тэрэгтэйгээ хүнээр өргүүлээд чихээд байх хэцүү байдаг болохоор саналаа өгдөггүй хүн олон шүү дээ гэж Авирмэд учирлаж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгуулагуудын үндэсний холбоо сонгуульд өрсөлдөж байгаа намуудын 20-иод төлөөллийн нэр дэвшигчдийг урьж төрд ажиллах үедээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг шийддэг газартай, төрийн бодлоготой болгох асуудлаар уулзалт зохион байгуулсан боловч ганц Т.Ганди гишүүн л ирсэн гэж Авирмэд ярьж байлаа.