Хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4-т заасан зардлын зарцуулалт, гүйцэтгэлийн тайланг ээлжит сонгуулийн жилийн 10 дугаар сарын 15-ны дотор гаргаж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.
Сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үзэл бодлын индэр, мэтгэлцээний талбар болж, нэр дэвшигч, улс төрийн намуудын байр суурийг олон нийтэд ойлгуулж, зөв сонголт хийхэд туслах үүрэгтэй билээ. “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналтын сүлжээ”-ний хүрээнд “Глоб Интернэшнл” ТББ-аас 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаанд хийж буй хэвлэл мэдээллийн мониторингийн 2008 оны 6-р сарын 15-наас 21-нийг дуустал гурав дахь долоо хоногийн тайланг танилцуулж байна.
Энэ долоо хоногийн мониторингид өргөн нэвтрүүлгийн долоон хэрэгслээс телевиз (МҮОНТВ, UBS, 25-р суваг, TV5, TV9, Ийгл TV)-ийн нийт 43491 минутын, MYОНP-гийн 7200 минутын нэвтрүүлэг, өдөр тутмын гурван сонин (Өдрийн сонин, Өнөөдөр, Зууны мэдээ)-ны 18 дугаар, долоо хоног тутмын хоёр сонин (Сэрүүлэг, Хүмүүс)-ы хоёр дугаарыг хамруулав.
Сонгуулийн мэдээлэлд телевизүүд нийтдээ 14225 минут, радио 1010 минутын нэвтрүүлэг зориулсан байна. Өдөр тутмын сонины сонгуулийн мэдээлэл 18,2 хувь, долоо хоног тутмынх 15 хувиар нэмэгджээ.
Энэ хугацааны мониторингийн дүнгээс харвал:
ХМХ-ээр хийсэн сонгуулийн сурталчилгаа тэнцвэртэй бус хэвээр байна. Гэвч МҮОНТВ-ийн сурталчилгаа өмнөх долоо хоногтой харьцуулахад МАХН-ынх 10 хувиар, АН-ын 5 хувиар буурч, УИХ-д суудалтай ЭОН, ҮШН-ын сурталчилгаа тус бүр 2 хувиар, УИХ-д суудалгүй МУНН, ХХН-ын эзлэх хувь 4-6 хувиар өсчээ.
· “ТВ-9” телевиз МАХН-д хамгийн өндөр буюу 46 хувийг зориулсан бол, “Ийгл” телевиз хамгийн бага буюу 17 хувийг зориулжээ. Харин АН-д “Ийгл” телевиз хамгийн их цагийг зарцуулсан бөгөөд энэ нь 49 хувь болжээ. АН-д хамгийн бага цагийг МҮОНТВ зориулсан нь 10 хувь болжээ. УИХ-д суудалтай бусад намаас хамгийн өндөр хувь эзэлсэн ИЗН-д “Ийгл” телевиз хамгийн их цаг буюу 12 хувийг зориулсан байна. БНН-д МҮОНТВ хамгийн их буюу 6 хувийг зориулсан бол “25-р суваг” телевиз тус намын талаар огт сурталчилгаа хийгээгүй байна.
· УИХ-д суудалгүй намаас Иргэний эвсэл бүх телевизэд тодорхой хувь эзэлсэн ба “25-р суваг” телевизийн сурталчилгааны 12 хувийг зориулсан нь хамгийн өндөр хувьтай байна. Харин хамгийн бага хувийг МЛН эзэлж байгаа бөгөөд МҮОНТВ-д 3 хувийг эзэлж бусад телевизэд нэг хувь ч эзэлж чадаагүй байна. Ерөнхийдөө УИХ-д суудалгүй намд бүгдэд нь МҮОНТВ, МҮОНР цаг зориулсан бөгөөд зөвхөн МУНН, МоАХН-д ТВ-9 телевиз тус бүр нэг хувь, “Ийгл” телевиз МоАХН-д нэг хувийг зориулжээ. Бусад хувийн телевизэд эдгээр нам нэг хувь ч эзэлж чадаагүй юм.
· МҮОНТВ-ийн бие даагчдад зориулсан хугацаа өмнөх долоо хоногийнхтой адил байна. МҮОНР-н МАХН-д 29 хувийг зориулсан нь өмнөх долоо хоногийнхоос 12 хувиар буурч УИХ-д суудалгүй намуудын цаг 2-4 хувиар өсчээ.
· Бие даан нэр дэвшигчдийн сурталчилгааг өмнөх 7 хоногтой харьцуулахад бага боловч өссөн байна. Дүнгийн дунджаар бие даагчид нь 8 хувийг эзэлсэн бөгөөд МАХН, АН-ын дараа 3-рт явж байгаа юм. МҮОНР нь Бие даагчдад өмнөх долоо хоногт цаг зориулаагүй бол энэ долоо хоногт 3 хувийг зориулсан байна. МҮОНТВ-ийн бие даагчдад зориулсан хугацаа өмнөх долоо хоногийхтой ижил байна. Бие даагчдад энэ долоо хоногт хамгийн өндөр хувийг “25-р” суваг, “ТВ-9” телевиз зориулсан бөгөөд энэ нь 11-12 хувь байв. Харин бие даагчдад хамгийн бага цагийг “UBS” телевиз зориулсан нь ердөө л нэг хувь болжээ.
Сонгуулийн сурталчилгааны өнгө аясын хувьд телевизүүдийн эерэг мэдээллийн хэмжээ нэмэгдэж, сонинуудад буурсан байна. Харин сөрөг мэдээлэл телевизүүдэд буурч, сонинуудад өссөн байна. Төвийг сахисан мэдээллийн хэмжээ МҮОНТВ-ээс бусдад нь буурчээ. Харин сонинуудын төвийг сахисан мэдээлэл өсч, Өнөөдөр сониноос бусдад нь эерэг, сөрөг өнгө аястай мэдээллээсээ давамгайлжээ.
· МҮОНТВ эерэг мэдээллийнхээ 37 хувийг МАХН-д зориулсан бол АН-д 5 хувь ногдсон байна. МҮОНР эерэг мэдээллийнхээ 34 хувийг МАХН-д зориулж, 15 хувийг АН-д зориулжээ. ТВ-9, ТВ-5, 25-р суваг телевизийн хоёр намд зориулсан эерэг мэдээллийн харьцаа тэнцүү байлаа. Харин Ийгл телевиз эерэг мэдээллийнхээ 70 хувийг АН-д зориулсан бол МАХН-д 11 хувь оногдсон байна. UBS телевизийн эерэг мэдээлэл МАХН-д давуу буюу 45 хувь, АН-д 33 хувийг зориулжээ.
· Сөрөг мэдээллийг авч үзвэл, МҮОНР-н сөрөг мэдээллийн 63 хувь нь АН-д ногдсон бол МАХН-д 32 хувь нь оногджээ. UBS, Ийгл, ТВ-9 телевизийн сөрөг мэдээлэл МАХН-д илүү давамгай ногдож байсан бол 25-р суваг, ТВ-5 телевизийн сөрөг мэдээлэл АН-д илүү давамгай ногджээ.
· Өдөр тутмын сонинуудын эерэг мэдээллийн тухайд, “Өнөөдөр”, “Зууны мэдээ” сонины мэдээлэл МАХН-д давамгайлж, Өдрийн сонины эерэг мэдээлэл АН-д давамгайлжээ. Сөрөг мэдээллийн хувьд, “Өнөөдөр” сониноос бусдад нь МАХН-ын талаарх сөрөг мэдээлэл давамгайлж байсан бөгөөд “Өдрийн сонин”-ны сөрөг мэдээллийн 97 хувь нь МАХН-ын тухай мэдээлэл байв.
· Долоо хоног тутмын сонины эерэг мэдээлэл “Хүмүүс” сонин хоёр намд бараг ойролцоо буюу МАХН-д 39 хувь, АН-д 38 хувийг зориулжээ. Харин “Сэрүүлэг” сонин эерэг мэдээллийнхээ 54 хувийг АН-д, 28 хувийг МАХН-д зориулсан байна. Сөрөг мэдээллийг тухайд, “Хүмүүс” сонин сөрөг мэдээллийнхээ 39 хувийг МАХН-д, 30 хувийг АН-д зориулсан байна. “Сэрүүлэг” сонин тус хоёр намын талаар сөрөг мэдээлэл нийтлээгүй бөгөөд энэ сонины сөрөг мэдээлэл 100 хувь бие даагчдын тухай байлаа.
Нэр дэвшигчдийн сурталчилгаа харилцан адилгүй байна. Телевизүүдээр З.Алтай, Х.Золжаргал, Б.Батбаатар, Л.Гантөмөр, Ц.Ганхуяг нарын сурталчилгаа дийлэнхи хувийг эзэлсэн байна. Харин сонины хувьд С.Баяр, Лу.Болд, Н.Батбаяр, Д.Нямхүү, Ц.Элбэгдорж нарын сурталчилгаа бусдаас илүү байна.
Сонгуулийн төлбөрт сурталчилгаанд телевиз нийтдээ 11793 минутын, радио 109 минут зарцуулжээ. Үүнийг өмнөх 2 удаагийн тайлангийн дүнтэй харьцуулбал, сонгуулийн мэдээлэл МҮОНР-д 43,5 хувиар нэмэгдэж, харин төлбөрт сурталчилгаа 5,2 хувиар буурсан ба МҮОНТВ-д сонгуулийн мэдээлэл 30 хувиар, төлбөрт сурталчилгаа 61,4 хувиар тус тус нэмэгджээ. Бусад телевизийн хувьд нийтдээ сонгуулийн мэдээ 21,2 хувиар, төлбөрт сурталчилгаа 23,5 хувиар тус тус өссөн байна.
МҮОНР энэ хугацаанд 109 минутын, МҮОНТВ 506 минутын төлбөрт сурталчилгааны шинжийг агуулсан нэвтрүүлэг бэлтгэж дамжуулсан байна.
· Бусад телевизийн хувьд төлбөрт сурталчилгааны арван хувийн хязгаарлалтыг бүгд хэтрүүлсэн байна. Үүнд хамгийн бага нь ТВ 5 телевиз -10,1 хувиар, хамгийн их нь MN-25 телевиз 29,7 хувиар хэтрүүлжээ.
Өдөр тутмын сонинууд 25739-36011 см2 зай талбайг далд сурталчилгаанд зориулснаас хамгийн бага нь Өнөөдөр, хамгийн их нь Зууны мэдээд ногдож байна. Долоо хоног тутмын сонинуудын хувьд “Сэрүүлэг “ сонин 6458 см2, “Хүмүүс” сонин 10625 см2 зай талбайг далд сурталчилгаанд зориулсан нь өнгөрсөн долоо хоногийнхтой харьцуулахад хоёр дахин нэмэгджээ.
· Телевизүүдийг авч үзвэл, MN-25 телевизэд далд сурталчилгаа хамгийн их буюу 32.3 %, TV-5 телевизэд хамгийн бага буюу 17,6%-тай байна.
· МҮОНР нэвтрүүлгийнхээ 1,9%, МҮОНРТВ 8%-ийг далд сурталчилгаанд зориулжээ.
Сонгогчдын боловсрол, мэдлэгт зориулсан материал, СЕХ-ны мэдээлэл МҮОНР-д хамгийн их буюу 89,2 хувь, MN25-д хамгийн бага буюу 9,8 хувийг эзэлж байна. Сонины хувьд “Өнөөдөр” сонинд хамгийн бага буюу нийт зай талбайн 0.5 хувь, хамгийн их нь “Өдрийн сонин”-д 2,6 хувийг эзэлж байна.
Мониторингийг жирийн иргэд, “Глоб Интернэшнл” ТББ-ын ажилтан, нийт 18 хүний бүрэлдэхүүнтэй, сургалтад оролцож, бэлтгэгдсэн баг хийж байна. Мониторингийг мэдээллийн тэнцвэрт байдал, сонгуулийн сурталчилгааны 10 хувийн хуулийн хязгаарлалт, далд сурталчилгаа гэсэн гурван чиглэлээр, УИХ-ын сонгуулийн тухай, Долгионы тухай, Харилцаа холбооны тухай, Олон нийтийн радио, телевизийн тухай, Зар сурталчилгааны тухай хууль, тэдгээрийн зохих зүйл заалтад үндэслэн хийж байна.
МОНГОЛЫН ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗ
МҮОНРТВ нь 2008 оны 6-р сарын 4-ны өдөр мөн сарын 9-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр СЕХ-ноос баталсан төлбөргүй сурталчилгааны хуваарийг мөрдөж байгаа. Төлбөргүй сурталчилгааны цагийг нам бүрт 75 минут, бие даан нэр дэвшигчдэд нийтэд нь 75 минут гэж хуваарилсан байна. Мөн энэ хугацаанд МҮОНРТВ өдөр бүр халз мэтгэлцээн зохион байгуулж эхэлжээ.
МҮОНТВ
Тэнцвэрт сурталчилгаа
Тус телевиз энэ хугацаанд нийт 23 цаг 19 минут 37 секундын сонгуулийн сурталчилгаа хийжээ. Үүнээс нэвтрүүлгийнхээ 25 хувийг МАХН-д, АН-д 10 хувийг зарцуулсан байна. ИЗН, Эх орон нам адилхан 9 хувьтай, ҮШН, Иргэний эвслийн сурталчилгаа тэнцүү 7 хувьтай, БНН, МУНН, ХХН тус бүр 5 хувьтай, МоАХН-д 5 хувь, ЭЧХН 4 хувь ногдож, МЛН 3 хувьтай байна. Харин АТН-д цаг ногдоогүй ажээ.
МҮОНТВ бие даагчдад нэвтрүүлгийнхээ 3 хувийг зарцуулсан байна.
Мэдээллийн чанарыг авч үзвэл, нэвтрүүлгийн 70 хувь нь төвийг сахисан мэдээлэл байна. Эерэг мэдээлэл 28 хувийг эзэлсэн ба үүний 37 хувь нь МАХН-д, 13 хувь нь ЭОН-д ногдож байна. БНН, МЛН-д адилхан 8 хувь ногдсон бол ИЗН, ИЭ-д тус бүр 6 хувь ногджээ. Харин АН, ҮШН д тэнцүү 5 хувийг зарцуулжээ. МУНН, ХХН, МоАНХ зэрэгт тэнцүү 4 хувийг зарцуулсан бөгөөд ЭЧХН-ын тухай эерэг мэдээлэл алга байна.
Бие даагчдын тухай эерэг мэдээлэл цацаагүй байна.
Нэвтрүүлгийн 2 хувь сөрөг бөгөөд үүний 61 хувь нь бие даагчийн тухай байна.
МоАХН сөрөг мэдээллийн 21 хувийг эзэлжээ. Харин МАХН, АН адилхан 9 хувийг эзэлжээ. Бусад намын талаар сөрөг хандлагатай мэдээлэл цацаагүй байна.
Төвийг сахисан мэдээллийн 21% нь МАХН-д 11% нь АН-д оногдсон байна. Төвийг сахисан мэдээллээс ИЗН-д 11% оногдсон бөгөөд ҮШН, ЭОН-д адил тэнцүү 8% оногджээ. Харин БНН-д 6% ногдсон байна. УИХ-д суудалгүй Иргэний Эвсэлд 8%, МУНН, ХХН-д ижилхэн 7%, ЭЧХН, МоАХН-д ижилхэн 5% ногдсон бол МЛН-д хамгийн бага буюу 1% нь оногджээ.
Бие даагчид төвийг сахисан мэдээллийн 2% оногдсон байна.
Төлбөрт сурталчилгаа
МҮОНРТВ нь УИХ-ын сонгуулийн хуульд зааснаар сонгуулийн аливаа төлбөртэй сурталчилгаа явуулах ёсгүй. Гэсэн хэдий ч МҮОНТВ 506 минутын төлбөртэй сурталчилгааны шинжийг агуулсан нэвтрүүлэг бэлтгэж дамжуулсан байна Энэ нь 8,2 хувь болж байна.
Далд сурталчилгаа
МҮОНТВ мониторингийн хугацаанд 83 удаа 578 минутын далд сурталчилгаа явуулсан нь нийт нэвтрүүлгийн 8 хувийг эзэлж байна.
МҮОНР
Тэнцвэрт сурталчилгаа
Энэ хугацаанд тус радио нь нийт 16:30:49 секундыг сонгуулийн сурталчилгаанд зориулжээ. Үүний 29%-ийг МАХН-д, 16%-ийг АН-д зориулсан байна. ИЗН, МоАХН-д адилхан 9% ногдсон бол ЭОН, ЭЧХН, ҮШН, МУНН- ойролцоо буюу 5-6% ногдож БНН, ХХН, ИЭ зэрэгт ижил тэнцүү 4% оногдсон байна. Харин АТН, МЛН-ын тухай дурдаагүй байна.
Бие даагчид 3%-ийг зориулжээ.
Мэдээллийн өнгө аясыг авч үзвэл 59% нь төвийг сахисан, 37% нь эерэг байв. Харин сөрөг өнгө аястай мэдээлэл 4%-тай байна.
Эерэг өнгө аястай мэдээллийн 34%-ийг МАХН, 15%-ийг АН, 14%-ийг МоАХН, 12%-ийг ИЗН эзэлжээ. ЭЧХН-д адилхан 7% байна. Харин МУНН, ЭОН тус бүр 4%-ийг эзэлж, эерэг мэдээллийн хамгийн бага буюу 3% нь ҮШН-д ногдсон байна.
Бие даагчид эерэг мэдээллийн 7% ногдов.
Сөрөг мэдээллийн хувьд 63%-ийг АН-д, 32%-ийг МАХН-д зориулжээ. Үлдсэн 5%-нь ҮШН-д зориулагдсан бөгөөд бусад намын талаар сөрөг мэдээлэл цацаагүй байна.
Бие даагчдын тухай сөрөг мэдээлэл цацаагүй байна.
Төвийг сахисан мэдээллийн 27% нь МАХН-д, 13%-нь АН-д ногдож, ҮШН, ЭОН, БНН, ИЗН, ИЭ, МУНН, МоАХН, ЭЧХН, ХХН зэрэгт бүгдэд ойролцоо буюу 7-6% ногджээ.
Төвийг сахисан мэдээллийн 1% нь бие даагчид зориулагдсан байна.
Төлбөрт сурталчилгаа
МҮОНР хуулийн дагуу мөн л төлбөрт сурталчилгаа явуулах ёсгүй. Гэтэл энэ хугацаанд төлбөрт сурталчилгааны шинж агуулсан 109 минутын нэвтрүүлэг дамжуулжээ. Энэ нь 1,6 хувь болсон байна.
Далд сурталчилгаа
МҮОНР энэ хугацаанд 76 удаа 115 минутын далд сурталчилгаа явуулсан нь нийт нэвтрүүлгийн 3.5 хувь байна.
БУСАД ТЕЛЕВИЗ
МҮОНРТВ-ээс бусад радио, телевизэд УИХ-ын сонгуулийн хуулийн дагуу сонгуулийн сурталчилгаа нийт нэвтрүүлгийн 10 хувиас хэтрэх ёсгүй.
UBS телевиз
Тэнцвэрт сурталчилгаа
UBS телевизийн 45 цаг 49 минут 23 секундын нэвтрүүлэг мониторингид хамрагдав. Тус телевиз нэвтрүүлгийнхээ 78%-ийг улс төрийн хоёр том хүч болох МАХН, АН (46% МАХН, 33% АН-д)-д зориулжээ. Харин ИЗН, Иргэний эвсэл бараг тэнцүү 3-4%-тай байна. Бусад намын хувьд ҮШН 2%-ийг эзэлсэн бол ЭОН, БНН адил тэнцүү 1%-ийг эзэлжээ. Бусад намын талаар огт дурдаагүй байна.
Бие даагчид нэвтрүүлгийн 10 хувийг эзэлж байна.
Мэдээллийн чанарын хувьд 92% нь эерэг, дөнгөж 3% нь төвийг сахисан, 5% нь сөрөг хандлагатай байв. Эерэг мэдээллийн хамгийн их буюу 45% нь, мөн сөрөг мэдээллийн хамгийн их буюу 56% нь МАХН-д ногдож байна. Эерэг мэдээллийн 33%, сөрөг мэдээллийн 43% АН-д оногджээ. ҮШН-нд сөрөг мэдээллийн 1% нь ногджээ. Төвийг сахисан мэдээллийн 63% нь МАХН, 16% нь ЭОН-ын тухай байна. ИЗН-д 10% ногдсон бөгөөд харин АН-ын тухай төвийг сахисан мэдээлэл 3%-тай байв.
Бие даагчдын тухай мэдээлэл 10% эзэлсэн бөгөөд энэ нь бүхлээрээ эерэг өнгө аястай байв.
Төлбөрт сурталчилгаа
Тус телевизийн сонгуулийн сурталчилгаа нийт нэвтрүүлгийн 35,2 хувийг эзэлж байна. Энэ нь тус телевиз хуулийн хязгаарлалтыг 25,2 хувиар хэтрүүлсэн гэсэн үг юм.
Далд сурталчилгаа
Тус телевиз энэ хугацаанд 177 удаа буюу 2149 минутын далд сурталчилгаа явуулсан нь нийт нэвтрүүлгийн 30,4 хувийг эзэлж байна.
Ийгл
Тэнцвэрт сурталчилгаа
Энэ хугацаанд тус телевиз нь нийт 45:38:03 секундыг сонгуулийн сурталчилгаанд зориулжээ. Үүний хамгийн их буюу 49%-ийг АН эзэлж байв. Дараа нь МАХН 17%-ийг эзэлж ИЗН 12%-ийг эзэлжээ. УИХ-д суудалгүй бусад намыг бодвол харьцангуй анхаарлын төвд байж өндөр хувь авдаг Иргэний Эвсэл тус телевизийн мэдээллийн 7%-ийг эзэлсэн байна. Харин БНН-д 5% ногджээ. ҮШН-д 3% ногдсон бол ЭОН, МоАХН-д тус бүр 1%-ийн нэвтрүүлгийн цаг ногдсон байна.
Бие даагчид тус телевиз нэвтрүүлгийнхээ 5%-ийг зориулжээ.
Мэдээллийн чанарын хувьд төвийг сахисан мэдээлэл 55%-тай давамгайлж байв. Эерэг мэдээлэл 42%-ийг эзэлж сөрөг мэдээлэл 3% байлаа. Эерэг мэдээллийн 70% нь АН-д, 11% нь МАХН-д оногдсон байв. ИЗН-д эерэг мэдээллийн 9% оногдсон бол ИЭ 4%-ийг эзэлжээ. ҮШН, БНН, ЭОН-д тус бүр адилхан 1% эерэг мэдээллийн цаг оногдсон байна.
Харин бие даагчдын тухай эерэг мэдээлэл 3%-ийг эзэлжээ.
Сөрөг өнгө аястай мэдээллийн 60%-ийг МАХН дангаараа эзэлж байна. Сөрөг өнгө аястай мэдээллийн 23%-ийг АН эзэлж, 15% нь Иргэний эвсэлд ногдсон байв. Харин ҮШН, ЭОН-д тус бүр ижилхэн 1%-ийг сөрөг мэдээлэл оногдсон байна. Бие даагчид сөрөг хандлагатай мэдээлэл 6 секунд зарцуулжээ.
Төлбөрт сурталчилгаа
Тус телевизийн сонгуулийн сурталчилгаа нийт нэвтрүүлгийн 30,2 хувийг эзэлж байна. Энэ нь тус телевиз хуулийн хязгаарлалтыг 20,2 хувиар хэтрүүлсэн гэсэн үг юм.
Далд сурталчилгаа
Тус телевиз 96 удаа 1345 минутын далд сурталчилгаа явуулсан нь нийт нэвтрүүлгийн 19 хувьтай тэнцэж байна.
ТВ 5
Тэнцвэрт сурталчилгаа
Энэ хугацаанд тус телевиз нь нийт 30 цаг 23 минут 08 секундыг сонгуулийн сурталчилгаанд зориулжээ. Үүнээс 43%-ийг МАХН, 38%-ийг АН-д зориулсан байна. Иргэний Эвсэл, Харин Иргэний Эвсэлд 6%, ҮШН-д 3%, БНН-д 2% ногдсон бөгөөд ЭОН, ИЗН тус бүр ижилхэн 1%-ийг эзэлжээ. Бусад намын талаар огт мэдээлэл хүргээгүй байна.
Бие даагчдад 6% оногджээ.
Мэдээллийн өнгө аясын хувьд нэвтрүүлгийн 72% нь эерэг, 27% нь төвийг сахисан 1% нь сөрөг байв. Эерэг мэдээлэл АН, МАХН-д адил тэнцүү тус бүр 41% ногдсон байв. Иргэний эвсэл 7%-ийг эзэлсэн бол ҮШН, БНН, ИЗН-д 3-1%-ийн эерэг мэдээллийн цаг зарцуулсан байна.
Бие даагчид 4%-ийн эерэг мэдээллийн цагийг эзэлсэн байна.
Сөрөг мэдээллийн 62%-ийг АН дангаараа эзэлж, МАХН-д 36% нь оногджээ. Бусад намын талаар сөрөг аястай мэдээлэл алга байна.
Бие даагчдийн талаарх сөрөг мэдээлэл 2% болсон байв.
Төвийг сахисан мэдээллийн 45% нь МАХН-ын, 28% нь АН-ын тухай байлаа. ҮШН, ИЗН, БНН, Иргэний Эвсэл, ЭОН ойролцоо буюу тус бүр 4-2%-ийг эзэлжээ.
Харин бие даагчид 10% нь оногджээ.
Төлбөрт сурталчилгаа
Тус телевизийн сонгуулийн сурталчилгаа нийт нэвтрүүлгийн 20,1 хувийг эзэлж байна. Энэ нь тус телевиз хуулийн хязгаарлалтыг 10,1хувиар хэтрүүлсэн гэсэн үг юм.
Далд сурталчилгаа
Тус телевиз энэ хугацаанд 170 удаа, нийт 1331 минутын далд сурталчилгаа явуулсан нь нэвтрүүлгийнх нь 17,6 хувьтай тэнцэж байна.
ТВ 9
Тэнцвэрт сурталчилгаа
Энэ хугацаанд тус телевиз нийт 40 цаг 49 минут 59 секундыг сонгуулийн сурталчилгаанд зориулжээ. Үүний 37% нь МАХН-д, 34% нь АН-д ногдож байна. ИЭ, ИЗН, ҮШН-д тус бүр адил тэнцүү 4%-ийг оноожээ. Мөн ЭОН-д 3%-ийг зориулж БНН, МУНН, МоАХН-д тус бүр ижилхэн 1%-ийг ногдуулсан байв. МЛН, ЭЧХН, ХХН-ын талаар огт дурдаагүй байна.
Тус телевиз бие даагчид нэвтрүүлгийнхээ 11%-ийг зориулжээ.
Өнгө аясын хувьд эерэг мэдээлэл давамгайлж, энэ нь 89%-ийг эзэлжээ. Харин төвийг сахисан мэдээлэл 6%, сөрөг мэдээлэл 5% болсон байна.
Энэ телевизийн эерэг өнгө аястай мэдээлэл хоёр гол улс төрийн хүчинд адил тэнцүү буюу тус бүр 34% оногджээ. Харин Иргэний Эвсэл, ИЗН, ҮШН-д тус бүр адил 4%-ийг зориулав. ЭОН, БНН, МУНН, МоАХН-д ойролцоо буюу 3-1%-ийг зориулсан байна.
Бие даагчид эерэг мэдээллийн 13%-ийг эзэлсэн байна.
Сөрөг мэдээллийн 60%-ийг МАХН дангаараа эзэлж байлаа. Харин АН 37%-ийг эзэлсэн байна. МУНН-д 2%, ИЭ-д 1% ногджээ.
Бие даагчдын тухай сөрөг мэдээлэл 19 секунд байлаа.
Төвийг сахисан мэдээллийн 58%-ийг МАХН, 26%-ийг АН эзэлжээ. ҮШН, ИЭ адилхан 4%-ийг эзэлж, ЭОН, ИЗН, МоАХН, МУНН тус бүр ижилхэн 1%-ийг эзэлсэн байв.
Бие даагчид төвийг сахисан мэдээллийн 4%-ийг эзэлж байна.
Төлбөрт сурталчилгаа
Тус телевизийн сонгуулийн сурталчилгаа нийт нэвтрүүлгийн 27 хувийг эзэлж байна. Энэ нь тус телевиз хуулийн хязгаарлалтыг 17 хувиар хэтрүүлсэн гэсэн үг юм.
Далд сурталчилгаа
Тус телевиз энэ хугацаанд 116 удаа, нийт 1724 минутын далд сурталчилгаа явуулсан нь нэвтрүүлгийнх нь 19 хувьтай тэнцэж байна.
25-р суваг
Тэнцвэрт сурталчилгаа
Энэ хугацаанд тус телевиз нь нийт 49 цаг 21 минут 01 секундыг сонгуулийн сурталчилгаанд зориулжээ. Үүний 34%-ийг АН-д, 33%-ийг МАХН-д зориулсан байна. Иргэний Эвсэл 12%-ийг эзэлжээ. Харин ИЗН-д 5%, ҮШН-д 3%, ЭОН-д 1% ногдсон байна. БНН, МУНН, ЭЧХН-д зориулсан хугацаа нь 1%-д ч хүрэхгүй байна. Бусад намын талаар огт мэдээлэл цацаагүй байна.
Бие даан нэр дэвшигчид нэвтрүүлгийн 12%-ийг зориулжээ.
Мэдээллийн өнгө аясыг авч үзвэл дийлэнх нь буюу 90% нь эерэг, 9% нь төвийг сахисан, 1% нь сөрөг хандлагатай байв.
Тус телевиз эерэг мэдээллээ АН, МАХН-д адилхан 35%-ийг зориулжээ. Иргэний Эвсэл 7%-ийг ИЗН 6%-ийг ҮШН 4%-ийг тус тус эзэлж, ЭОН-д хамгийн бага буюу 1% нь оногджээ.
Бие даагчид эерэг мэдээллийн 12%-ийг эзэлсэн байна.
Сөрөг мэдээллийн 80%-ийг АН дангаараа эзэлж, МАХН-д 14% нь ногдсон байна. Харин үлдсэн 6% нь ИЗН-д оногджээ.
Бие даагчдын талаар сөрөг мэдээлэл цацаагүй байна.
Төвийг сахисан мэдээллийн 52%-ийг Иргэний Эвсэл дангаараа эзэлж, МАХН-д 22%, АН-д 11% нь оногджээ. МУНН-д хамгийн бага нь буюу 1% оногдсон байна.
Бие даагчдын тухай мэдээлэл 14%-ийг эзэлсэн байв.
Төлбөрт сурталчилгаа
Тус телевизийн сонгуулийн сурталчилгаа нийт нэвтрүүлгийн 39,7 хувийг эзэлж байна. Энэ нь тус телевиз хуулийн хязгаарлалтыг 29,7 хувиар хэтрүүлсэн гэсэн үг юм.
Далд сурталчилгаа
Тус телевиз энэ хугацаанд 205 удаа, нийт 2367 минутын далд сурталчилгаа явуулсан нь нэвтрүүлгийнх нь 32,3 хувьтай тэнцэж байна.
ӨДӨР ТУТМЫН СОНИН
Өдрийн сонин
Тэнцвэрт сурталчилгаа
Тус сонин энэ хугацаанд 23,472 см2 зай талбайгаа сонгуулийн сурталчилгаанд зориулжээ. Үүний 46%-ийг АН-д, 26%-ийг МАХН-д зориулсан байна. Иргэний Эвсэлд 10%, ИЗН-д 6% нийтлэлийн талбай оногджээ. ҮШН, БНН, ЭОН-ын эзэлсэн талбай нь 1%-д ч хүрэхгүй байна.
Бие даагчид энэ удаа 12%-ийн зай талбай эзэлсэн нь өмнөх 7 хоногтой харьцуулахад 4%-иар буурсан байна.
Мэдээллийн өнгө аясын хувьд эерэг нийтлэл давамгайлсан бөгөөд энэ нь 55% болжээ. Харин төвийг сахисан мэдээлэл 40%-ийг эзэлж, сөрөг мэдээлэл 5%-ийг нийтэлсэн байна.
Эерэг хандлагатай мэдээллийн 42% нь АН-д, 26% нь МАХН-д оногдсон байна. Харин Иргэний Эвсэлд 11%, ИЗН-д 7% ногджээ. Бусад намын талаар эерэг мэдээлэл нийтлээгүй байна.
Бие даагчдын талаар эерэг мэдээлэл 14%-ийг эзлэв.
Сөрөг өнгө аястай нийтлэлийн 97%-ийг МАХН дангаараа эзэлжээ. Харин хамгийн бага буюу 1% нь АН-д зориулагдсан байна.
Бие даагчдын тухай сөрөг мэдээлэл ердөө 2%-тай байлаа.
Төвийг сахисан мэдээллийн 56% нь АН, 16% нь МАХН-ын тухай байлаа. Иргэний Эвсэлд төвийг сахисан мэдээллийн 10% ногдсон бол ИЗН-д 7% ногдсон.
Бие даагчдын төвийг сахисан мэдээлэл 11%-ийг эзэлжээ.
Далд сурталчилгаа
Тус сонин энэ хугацаанд 80 далд сурталчилгааны материал нийтэлсэн байна.
Өнөөдөр
Тэнцвэрт сурталчилгаа
Энэ хугацаанд тус сонин нь нийт 25046 см2 зай талбайгаа сонгуулийн сурталчилгаанд зориулжээ. Үүний 48%-ийг МАХН, 26%-ийг АН эзэлжээ. Иргэний эвсэлд тус сонин 6%-ийн зай талбай зориулсан бол ИЗН, ЭОН, ҮШН-д ойролцоо буюу 2-1% л ногджээ. Бусад намын талаар дурдсан боловч 1%-д ч хүрээгүй байна.
Бие даагчдад мэдээллийн 15% ногдсон байв.
“Өнөөдөр” сонины нийтлэлийн 45% нь төвийг сахисан, 31% нь эерэг, 24% нь сөрөг өнгө аястай байлаа.
Эерэг өнгө аястай мэдээллийн дийлэнхи хувийг МАХН эзэлсэн нь 67% болжээ. Харин АН 15%-ийг эзэлсэн байна. Иргэний Эвсэлд 4% ногдож, ИЗН, ҮШН хоёр ижилхэн тус бүр 1%-ийг эзэлжээ.
Бие даагчид эерэг мэдээллийн 12%-ийг эзэлсэн байна.
Сөрөг өнгө аястай мэдээллийн дийлэнхи буюу 64%-ийг АН дангаараа эзэлсэн байна. Харин МАХН-д 28% оногдсон бөгөөд БНН-д хамгийн бага буюу 1 нь ногдсон байна.
Бие даагчдын талаар сөрөг мэдээлэл 4% болов.
Төвийг сахисан мэдээллийн 46% нь МАХН, 13% нь АН, 8% нь Иргэний Эвсэлд ногджээ. Харин ЭОН, ИЗН-д ойролцоо буюу 4-3% ногдож, ҮШН, МУНН, ХХН тус бүр адил тэнцүү 1%-ийг эзлэв.
Бие даагчдад төвийг сахисан мэдээллийн 23%-ийг зориулжээ.
Далд сурталчилгаа
Тус сонин энэ хугацаанд 78 далд сурталчилгааны материал нийтэлсэн байна
Зууны мэдээ
Тэнцвэрт сурталчилгаа
Энэ хугацаанд тус сонин нь нийт 26,731 см2 зай талбайгаа сонгуулийн сурталчилгаанд зориулжээ. Үүний 57%-ийг МАХН дангаараа эзэлж байна. АН-д нийтлэлийн талбайн 26% нь ногдсон байна. ЭОН, Иргэний Эвсэл, ИЗН, ҮШН-д ойролцоо буюу 4-2% оногджээ.
Бие даагчид тус сонины нийтлэлийн талбайн ердөө 4%-ийг л эзэлсэн байна.
Мэдээллийн өнгө аясын хувьд зай талбайн 48% нь төвийг сахисан, 41% нь эерэг, 11% нь сөрөг хандлагатай байлаа.
Эерэг аястай мэдээллийн дийлэнхи буюу 58%-ийг МАХН дангаараа эзэлсэн бол 40% нь АН-д ногджээ. Эерэг нийтлэлийн 1% нь Иргэний Эвсэлд оногдсон байна.
Бие даагчид эерэг мэдээллийн зай талбайн 1%-ийг л зарцуулжээ.
Сөрөг хандлагатай мэдээллийн 49% нь МАХН-ын, 40% нь АН-ын тухай мэдээлэл байлаа. ҮШН-д 3%, Иргэний Эвсэлд 1%-ийн зай талбай оногджээ.
Харин бие даагчид сөрөг мэдээллийн 7%-ийг эзэлсэн байна.
Тус сонины төвийг сахисан мэдээллийн дийлэнхи буюу 58%-ийг МАХН дангаараа эзэлсэн байв. Харин АН-д 11%-ийн зай талбай оногдсон байна. Дараа нь ЭОН 9%-ийг, Иргэний Эвсэлд 7%-ийг, ИЗН-д 5%-ийг, ҮШН-д 3%-ийг тус тус зориулжээ.
Бие даагчид төвийг сахисан мэдээллийн 6%-ийг зарцуулсан байна. МУНН-д 11 см2 талбай, БНН-д 1см2 зай талбай ногдсон нь 1%-д ч хүрээгүй бөгөөд бусад намын талаар огт дурдаагүй байна.
Далд сурталчилгаа
Тус сонин энэ хугацаанд 85 далд сурталчилгааны материал нийтэлсэн байна
ДОЛОО ХОНОГ ТУТМЫН СОНИН
Хүмүүс
Тэнцвэрт сурталчилгаа
Энэ хугацаанд тус сонин нийт 11,984 см2 зай талбайг сонгуулийн сурталчилгаанд зориулсан байна. Үүний 44% нь АН-ын тухай, 35% нь МАХН-ын тухай мэдээлэл байлаа. Иргэний Эвсэлд тус сонин 5%-ийн зай талбайгаа зориулсан бөгөөд ЭОН, ҮШН-д адил тэнцүү 2%-ийг, ИЗН-д хамгийн бага буюу 1%-ийг тус тус зориулсан байна. Бусад намын талаар огт мэдээлэл нийтлээгүй байв.
Бие даагчдад тус сонин нийтлэлийнхээ 11%-ийг зориулсан байв.
“Хүмүүс” сонины мэдээллийн 49% нь төвийг сахисан, 45% нь эерэг, 6% нь сөрөг өнгө аястай байлаа.
Эерэг аястай мэдээлэл МАХН (39%), АН-д (38%) тун ойролцоо байлаа. Харин Иргэний Эвсэлд 9% нь, ИЗН-д 3% нь оногдсон бол, хамгийн бага буюу 1% нь БНН-ын тухай мэдээлэл байв.
Бие даагчид эерэг мэдээллийн 10%-ийн зай талбайг эзэлсэн юм.
Сөрөг мэдээллийн 39% нь МАХН-ын, 31% нь ҮШН-ын, 30% нь АН-ын талаарх нийтлэл байв. Бусад намын болон бие даагчдын талаар сөрөг хандлагатай мэдээлэл нийтлээгүй байна.
Төвийг сахисан мэдээллийн дийлэнхи буюу 51%-ийг АН дангаараа эзэлж, МАХН-д 31% нь ногдсон байлаа. ЭОН-д төвийг сахисан мэдээллийн 4% нь оногдож хамгийн бага буюу 1%-ийн зай талбайг ИЭ-д зориулжээ.
Бие даагчдад төвийг сахисан мэдээллийн зай талбайн 13%-ийг зарцуулсан байна.
Далд сурталчилгаа
Тус сонин энэ хугацаанд 26 далд сурталчилгааны материал нийтэлсэн байна
Сэрүүлэг
Тэнцвэрт сурталчилгаа
Энэ хугацаанд тус сонин нь нийт 7,178 см2 зай талбайг сонгуулийн сурталчилгаанд зориулжээ. Үүний 47%-ийг АН-д, 38%-ийг ИЗН-д зориулсан байна. МАХН-д 13%-ийг зориулсан бөгөөд хамгийн бага буюу 1%-ийг Иргэний Эвсэлд зориулжээ. ЭОН-д 20 см2, МоАХН-д 8 см2 зай талбай зориулсан нь 1%-д ч хүрээгүй байна. Харин бусад намын талаар мэдээлэл нийтлээгүй байна.
Бие даагчдын тухай мэдээлэл энэ сонинд 1%-ийг эзэлжээ.
Мэдээллийн агуулгын чанарын хувьд 66% нь төвийг сахисан, 33% нь эерэг, 1% нь сөрөг өнгө аястай байлаа.
Эерэг мэдээллийн дийлэнхи буюу 54% нь АН-ын тухай нийтлэл байв. Харин МАХН-д 28%, ИЗН-д 14% нь зориулагджээ. Иргэний эвсэл эерэг мэдээллийн 3%-ийг эзэлсэн бөгөөд бусад намын талаар эерэг мэдээлэл нийтлээгүй байна.
Тус сонин бие даагчдад эерэг мэдээллийнхээ зөвхөн 1%-ийг л зориулсан боловч сөрөг мэдээлэл нь бүхлээрээ буюу 100% бие даагчдад ногджээ. Гэвч энэ нь 33 см2 зай талбайг л эзэлсэн байсан юм.
Төвийг сахисан мэдээллийн тал буюу 50%-ийг ИЗН эзэлжээ. Харин АН төвийг сахисан мэдээллийн 44%-ийг эзэлсэн бөгөөд үлдсэн 6% нь МАХН-д оногдсон юм.
Бие даагчдын талаар төвийг сахисан байр сууринаас мэдээлээгүй байна.
Далд сурталчилгаа
Тус сонин энэ хугацаанд 18 далд сурталчилгааны материал нийтэлсэн байна
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага