Мэдээ

Сонгогчдын нэрсийн жагсаалтад “хий үзэгдэл” бүртгэгдсэн эсэхийг хянах боломжгүй байна

ИБМУТ-ийн мэдээлж буйгаар давхар хаягтай болон шилжүүлэг хийлгээгүй иргэд иргэний үнэмлэхийн хаягаар сонгогчдын нэрийн жагсаалтад шууд бүртгэгдэнэ. Түүнээс өөр зөрчил огт илрэхгүй. Учир нь Засгийн газрын тавдугаар тогтоолын дагуу иргэний хаягийн бүртгэлийг орон даяар шинээр хийх ажлыг нэг сарын эхнээс гуравдугаар сарын нэгний хооронд зохион байгуулсан. Айл бүрээр орсон, тэрчлэн отор нүүдэл хийж байгаа айлд ч очиж бүртгэлийг үнэн зөв хийсэн гэж байгаа. Тэдний эхний бүртгэлээр давхар хаягтай олон иргэд илэрснийг бүх хэвлэл мэдээллээр зарлаж СЕХ-ны вэб сайтад (www.gec.gov.mn) байрлаж байгаа сонгогчдын нэрийн жагсаалтаас өөрийн нэр, хаяг зөв эсэхийг хянах боломжийг иргэн бүрт бүрдүүлж өгсөн. Тиймээс иргэд өөрсдөө хаягаа үнэн зөв эсэхэд хяналт тавих хэрэгтэй гэнэ. Харин энэ вэб сайтын мэдээллээр зөвхөн өөрийн нэр хаяг зөв бүртгэгдсэн эсэхийг харах боломжтой байгаа нь үүнийг зөвхөн нээлттэй болгох нэр зүүсэн ажил гэж харж болохоор байна. Учир нь тухайн өрхийн хаяг дээр хичнээн хүн сонгууль өгөхөөр бүртгэгдсэн байгааг харах боломжгүй.

430 бие даагчийн мөрийн хөтөлбөрт аудит хийжээ

Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн зөвлөмжийн дагуу УИХ-ын сонгуульд өрсөлдөх нам, эвсэл, бие даагчид дөрөвдүгээр сарын 20-ноос өмнө мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт ирүүлж, хянуулах үүрэг хүлээж байсан юм.

Улс төрийн арван хоёр нам, нэг эвсэл сонгуульд оролцох хүсэлт гаргалаа

УИХ-ын 2008 оны сонгуульд оролцохоор улс төрийн 12 нам, нэг эвсэл холбогдох баримт материалаа Сонгуулийн Ерөнхий хороонд өглөө. 5-р сарын 19-ний 24 цаг гэхэд улс төрийн нам, эвслүүдийн сонгуульд оролцох хүсэлтийг хүлээж авах хугацаа дуусгавар болж мөрийн хөтөлбөр, сонгуулийн штабын бүрэлдэхүүн, хандивын тайлан, өнгөрсөн сонгуульд оролцсон санхүүгийн бичиг баримтаа хуулийн дагуу үнэн зөв гаргах учиртай. 

Нам, эвслийн хүсэлтийг өглөөний 10.00 цагаас эхлэн хүлээн авч өдрийн 12 цагийн байдлаар МАХН, Хөгжлийн хөтөлбөрийн нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Монголын ардчилсан хөдөлгөөний нам, МУНН, ИЗН, Ардчилсан нам, Ард түмний нам зэрэг найман нам сонгуульд дангаараа оролцохоо илэрхийлсэн бол Иргэний хөдөлгөөнүүд нэгдэж Иргэний эвсэл байгуулан оролцох хүсэлтээ гаргажээ.

УИХ-ын сонгуулийн зардал 7.2 тэрбум төгрөгөөр батлагдав

Батлагдсан зардлыг сонгуулийн тойрог, хороо, хэсэгт ажжиллах хүмүүсийн хоол, ажлын хөлс, саналын хуудас, сонгогчдын нэрсийн жагсаалтын маягт, сонгогчийн үнэмлэх хэвлүүлэхэд зарцуулах юм.

“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээ байгуулагдлаа

Нээлттэй нийгэм форум, Сонгогчдын боловсрол төв, Глоб интернэшнл ТББ, Филантропи хөгжлийн төлөө төв, Хүний эрх хөгжил төв, Мидас төрийн бус байгууллагууд нэгдэн 2008 оны УИХ-ын сонгуулийн үйл явцын ил тод байдлыг сайжруулахад иргэний нийгмийн хяналт, оролцоог хангах зорилготой “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээ байгуулагдлаа.  Сүлжээнд оролцогч байгууллагууд нь өнөөдөр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.

Pages

Сонгууль

Subscribe to Мэдээ