Төрийн аудитын дээд байгууллага зардлын тайланг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор хянаж, дүнг нийтэд мэдээлэх бөгөөд нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнэ
2012 оны сонгуулиас эхлэн сонгуулийг зохион байгуулахад гарсан нэг томоохон өөрчлөлт бол саналыг автоматаар тоолох болсон явдал билээ. Үүнтэй холбоотой автоматжуулсан системийг ашиглан санал тоолох, дүнг нэгтгэх, дамжуулахад гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, сонгуулийн үйл явцын ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Сүлжээний гишүүн МИДАС ТББ сонгуулийн автоматжуулсан системийн мониторингийг 2012 оны УИХ-ын сонгуулиас эхлэн хариуцан хэрэгжүүлсэн билээ.
2021 оны МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл хангах ажлын хүрээнд сонгуулийн автоматжуулсан системд багтах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг туршиж баталгаажуулан, гэрчилгээ олгох үйл ажиллагаа нам, эвсэл, ТББ-уудаас томилсон ажиглагчид байлцан хяналт тавив. Энэ хүрээнд СЕХ-ны Мэдээлэл технологийн ажлын хэсэг Доминион вотинг компанитай онлайн харилцаж программын шинэ хувилбар 5.14-ын эх кодоос түүвэрлэн үзэж танилцав. Үүнд СЕГ,Тагнуулын ерөнхий газар, МАН, ХҮН намын төлөөлөл, Доминионы төлөөлөгчид болон ТББ-ын төлөөлөл оролцлоо. Түүнчлэн хэсгийн хороод руу илгээхээр бэлтгэсэн санал тоолох төхөөрөмжүүдээс түүвэрлэн авч Орц – модем залгах, USB оролт, CF картын 2 оролт, цахилгааны болон баттерей залгах оролтыг болон Уникал Пассворд шалгаж үзэв. Хяналт 2021 оны 6-р сарын 5-нд орон даяар сонгуулийн дүнг дамжуулах, дүнг нэгтгэж харуулах программыг шалгахад оролцож хяналт тавина.
Сонгуулийн хууль тогтоомжийн хүрээнд ажиглалт хийхээр бүртгэгдсэн ТББ-ууд сонгогчдын нэрийн жагсаалттай зөвхөн танилцах бололцоотой бөгөөд тулгалт хийж хянах бололцоо хомс байдаг. Харин сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвслийн хувьд сонгуулийн нэрийн жагсаалтын хуулбарыг авч хянах эрхтэй ч 2020 онд баталсан МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу санал хураах өдрөөс 3 хоногийн өмнө авч болохоор байгаа нь хяналт тавих бололцоог хязгаарлахын зэрэгцээ аливаа зөрчил илрүүлсэн нөхцөлд шийдвэрлүүлэх боломж хомс байдал ажиглагдаж байна.
Сонгогчдын нэрийн жагсаалтын хяналтыг хариуцан ажиллаж буй МИДАС ТББ-ын зүгээс хамгийн олон сонгогчтой Баянзүрх дүүрэгт дараах шалгууруудад үндэслэн сонгогчдын бүртгэлээс мэдээлэл түүвэрлэн авч шалгаж байна. Үүнд, нэг хаяг дээр олон хүн (6-аас дээш) бүртгэлтэй байгаа эсэх; нэг хаяг дээр байгаа хүмүүсийн гэр бүлийн бүтэц сэжигтэй эсэхийг регистрийн дугаар, нас, хүйсээс үндэслэн тооцоолон тодруулах, төсөөтэй нэр, регистртэй хүмүүсийг илрүүлэх, шилжилт хөдөлгөөн, түр хасав төлөвийн тоо нэг хаяг дээр олон байгаа эсэхийг хянаж үзээд хаяг дээр нь очиж тулгалт хийн хянаж байна. Мөн хэвлэл мэдээлэл, бусад эх үүсвэрээс сэжигтэй гэж үзээд, хандсан мэдээллийн дагуу тодорхой хаягууд дээр очин мэдээллийг нягталж буй болно. Баянзүрх дүүрэг нь нийт 28 хороотой бөгөөд эдгээрт 103 хэсгийн хороо байгуулагдан ажиллаж байна. Мониторингийн явцад баримтжуулж буй жишээг үзэхэд хаягаар нь очиж шалгах үед сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс цөөн тооны хүн амьдардаг, илүү бүртгэлтэй иргэдийн талаар оршин суугчид нь мэдэхгүй байх, хаяг дээр амьдардаггүй, шилжилт хөдөлгөөн хийхгүйгээр шилжсэн гэх мэт тохиолдлууд нэлээд гарч байна.
Тухайлбал,
Нийслэлийн хэмжээнд хаягжилт замбараагүй байгаа нь сонгогчдын нэрийн жагсаалтыг үнэн зөв гаргахад болон хяналт тавихад бэрхшээл учруулж буйг юуны өмнө анхааралдаа авах шаардлагатай байгааг онцлох нь зүйтэй. Тухайлбал, захын, алслагдмал хороодын хувьд:
Орон сууцны хорооллын хувьд байрны дугаарыг давхардуулж өгөх байдал нэлээд байна
Сонгогчдын нэрийн жагсаалтад хяналт тавьж буй иргэний нийгмийн ажиглагчдад хэсгийн хороод мэдээлэл өгөхөөс цааргалах, сонгуулийн хэсгийн хорооноос хаяг аваад очиход хаяг дээр байх айл урьдчилж мэдээлэл авсан байх тохиолдол гарч байна.
Сонгуулийн хууль тогтоомжийн дагуу сонгогчид өөрийн болон хаяг дээрээ бүртгэлтэй байгаа бусад сонгогчдын мэдээллийг шалгах замаар хяналт тавих бололцоотой. УБЕГазраас 2021.05.12-ний байдлаар https://election.burtgel.gov.mn хаягаар давхардсан тоогоор 325 мянга орчим хандалт хийгдэж, 1650 хүн санал гомдол гаргажээ. Гэвч техникийн хүндрэл гарснаас дээрх датабааз хагас өдөр ажиллаагүй, түүнчлэн “I’m not robot” хэсгийг англи хэлгүй хүмүүс ойлгож бөглөж чадахгүй хүндрэл учирч байгааг цаашид анхаарах нь зүйтэй.
С. Энхжаргал
МИДАС ТББ