Мониторинг

Сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдал 

Сонгуульд өрсөлдөгч талууд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэн тэгш гараанаас шударгаар өрсөлдөх боломжтой байх нь  чөлөөт шударга сонгуулийн нэг гол зарчим болох  бөгөөд энэ зарчмыг хангахад сонгуулийн кампанит ажлын санхүүжилт ил тод байх нь маш чухал юм.

Сонгуулийн сурталчилгааны хугацаанд МҮОНТ болон өргөн нэвтрүүлгийн 4 телевизид мониторинг хийнэ


Сүлжээний гишүүн Глоб Интернэшнл төв нь УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгаанд телевизийн мониторинг хийж Сонгуулийн тухай хууль болон холбогдох журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллана.

Сонгуулийн өдөр нийслэл, 10 аймагт 300 гаруй нам бус сайн дурын ажиглагч ажиллана

Сүлжээний гишүүн Бодлогод залуусын хяналт ТББ нь сонгуулийн өдөр хэсгийн хороод дээр санал хураах, дүнг нэгтгэн хяналтын тооллого хийх үйл явцыг ажиглахаар Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэн бэлтгэл ажилдаа ороод байна. 

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигчдэд уриалах нь

Ардчилсан сонгуулийн нэг гол зарчим нь улс төрийн нам, нэр дэвшигчид тэгш гарааны зарчмаар шударга өрсөлдөх, иргэд тэнцвэртэй мэдээлэл хүлээн авч сонгуулийн үйл явцад оролцон саналаа чөлөөтэй гаргах явдал юм.

Нийгмийн сүлжээн дэх сонгуулийн сурталчилгааны мониторинг

Хамгийн их хариу үйлдэлтэй постуудын 30 хувь нь 5 сарын 26-нд, 30 хувь нь 5 сарын 27-ны өдөр фейсбүүкт орсон байгаагаас дүгнэвэл хэдийгээр сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдөр нэр дэвшигчидтэй холбоотой олон постууд орсон ч түүнд үзүүлэх хариу үйлдэл бага байсан байна. Харин эсэргээр нь сүүлийн 2 өдөр цөөн постууд орсон хэдий ч тус постуудад хамгийн их хариу үйлдэл үзүүлж мэдээллүүд идэвхжсэн байна. Хамгийн их хариу үйлдэлтэй постуудын 90 хувь нь сонгуулийн сурталчилгааны эхний 7 хоногт фэйсбүүкт постлогджээ. Эдгээр хамгийн олон хариу үйлдэл авсан постууд нь нийт хариу үйлдлийн 63 хувийг эзэлж байна. Мөн хамгийн их хариу үйлдэлтэй постуудын хариу үйлдлийн хэлбэрийг задалж харвал шейр хийж түгээх хандлага түгээмэл байгаа нь ажиглагдлаа.

Нэр дэвшигчдийг магтаж сайшаасан, эерэг өнгө аястай сонгуулийн сурталчилгаа үргэлжилсээр...

“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний гишүүн байгууллага болох Глоб Интернэшнл төв нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн сурталчилгаанд телевизийн мониторинг хийж Сонгуулийн тухай хууль болон СЕХ, ХХЗХ-оос хамтран баталсан журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Сонгуулийн автоматжуулсан системийг сонгуульд бэлтгэх үйл явцад хийж буй мониторингийн явц

2021 оны МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл хангах ажлын хүрээнд сонгуулийн автоматжуулсан системд багтах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг туршиж баталгаажуулан, гэрчилгээ олгох үйл ажиллагаа нам, эвсэл, ТББ-уудаас томилсон ажиглагчид байлцан хяналт тавив. Энэ хүрээнд СЕХ-ны Мэдээлэл технологийн ажлын хэсэг Доминион вотинг компанитай онлайн харилцаж программын шинэ хувилбар 5.14-ын эх кодоос түүвэрлэн үзэж танилцав. Үүнд СЕГ,Тагнуулын ерөнхий газар, МАН, ХҮН намын төлөөлөл, Доминионы төлөөлөгчид болон ТББ-ын төлөөлөл оролцлоо. Түүнчлэн хэсгийн хороод руу илгээхээр бэлтгэсэн санал тоолох төхөөрөмжүүдээс түүвэрлэн авч Орц – модем залгах, USB оролт, CF картын 2 оролт, цахилгааны болон баттерей залгах оролтыг болон Уникал Пассворд шалгаж үзэв. Хяналт 2021 оны 6-р сарын 5-нд орон даяар сонгуулийн дүнг дамжуулах, дүнг нэгтгэж харуулах программыг шалгахад оролцож хяналт тавина. 

Залуус сонгуулийн үйл явцад хөндлөнгийн, хараат бус ажиглалт, хяналт хийж байна

Бодлогод залуусын хяналт ТББ-аас томилогдсон ажиглагчид 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах үйл явцыг БНСУ-ын Сөүл хот, Япон улсын Токио хот, АНУ-ын Нью-Йорк хотод ажиллалаа. Албан ёсны мэдээллээр гадаадад 122 мянган сонгуулийн насны иргэн байгаагаас 7394 сонгогч буюу 6.6 хувь оролцохоор бүртгүүлсэн бөгөөд үүнээс  76 хувь нь буюу 5618 (нийт гадаадад байгаа сонгогчдын 4.6%) нь саналаа өгсөн байна. Үүнд, сонгогчдын бүртгэлээс эхлээд гадаадад санал авах процессыг нарийвчлан зохицуулаагүй нь нөлөөлж байна гэж үзэж байна. 

Сонгогчдын нэрийн жагсаалтад хийсэн мониторингийн тайлан

2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас хэсгийн хороодод хүргүүлсэн Сонгогчдын нэрийн жагсаалтад мониторингийн аргачлалын дагуу хяналт тавихад юуны түрүүнд мэдээлэл өгөхөөс татгалзах, сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах бололцоо олгосон ч аргачлалын дагуу нягтлах шаардлагатай сонгогчдын мэдээллийг ажиглагч зөвхөн цээжилж тогтоохоос өөрөөр авч хянах боломжгүй болгох зэргээр хүндрэл учруулах тохиолдол нэлээд учирсан. Түүнчлэн сонгуульд ажиглалт хийж буй ТББ-ын хувьд сонгогчдын нэрийн жагсаалтын зөвхөн цаасан хувилбартай танилцах боломжтой байгаа нь сонгогч өөр хаяг, эсвэл өөр хэсгийн хороонд давхар бүртгэгдсэн эсэхийг шалгах бололцоог хумьж байна. Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 22-16, 22-13 дугаар хэсгийн хороод нийт сонгогчдын тоо, “түр хасав” тэмдэглэгээтэй сонгогчдын тоо болон санал өгөх сонгогчдын тоог мэдээлээгүй, сонгогчдын нэрийн жагсаалттай танилцуулахаас татгалзсан. 8-р хорооны 22-22, 12-р хорооны 22-30, 5-р хорооны 22-12, 22-р хорооны 23-44, 23-45 дугаар хэсгийн хороод “түр хасав” төлөвтэй бүртгэгдэн сонгогчдын тоог мөн өгөөгүй.

Pages

Сонгууль

Subscribe to Мониторинг