Хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4-т заасан зардлын зарцуулалт, гүйцэтгэлийн тайланг ээлжит сонгуулийн жилийн 10 дугаар сарын 15-ны дотор гаргаж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.
Хөдөлмөрийн үндэсний нам, Монголын социал демократ нам, Зүй Ёс намын “ЗӨВ ХҮН-Электорат” эвслийн 2020 оны Монгол Улсын их хурлын ээлжит сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцүүлэн боловсруулсан баримт бичиг болно.Монгол оронд сүүлийн жилүүдэд үүссэн ардчиллын болон тогтолцооны гажуудлыг засч, үндэсний язгуур эрх ашиг, түүх соёл, уламжлал, эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, дэлхийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, хүний хөгжил, хууль ёс, шударга ёс, нийгмийн ардчиллыг дээдэлсэн хүмүүнлэг, аз жаргалтай нийгмийг цогцлоон байгуулах зорилгоор, Монгол Улсын хөгжлийн урт хугацааны зорилтыг ханган биелүүлэх хүрээнд, нотолгоонд суурилсан судалгаанд үндэслэн энэхүү мөрийн хөтөлбөрийг боловсруулав.
Хавсралт | Хэмжээ |
---|---|
Election_Agenda_2020_Zuv_Khun_Elektorat_Evsel.pdf | 13.96 MB |