Хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4-т заасан зардлын зарцуулалт, гүйцэтгэлийн тайланг ээлжит сонгуулийн жилийн 10 дугаар сарын 15-ны дотор гаргаж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.
1. ХҮЧИРХЭГ МОНГОЛ ХҮН
Иргэн бүр, өрх болгоныг төрийн бодлогын төвд тавьж, нэг иргэний асуудлыг нэгдсэн бодлогын үндэс болгож, уламжлалт үндэсний ухаанд суурилсан боловсролын шинэ тогтолцоог бүрдүүлэх замаар хариуцлагатай, мэдлэг боловсролтой, дэлхийн түвшинд өрсөлдөх чадвар бүхий хүчирхэг монгол хүнийг бий болгоно.
2. ШУДАРГА ЁСЫГ САХИУЛЖ, ШИНЭ ДЭГ ЖУРАМ, ХАРИУЦЛАГЫГ ТОГТООНО.
Хүний жам ёсны эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлсэн, иргэдийн оролцоо, хяналт, хариуцлагатай жинхэнэ монгол төрийг цогцлоон бүтээнэ. Монгол төрийн цэвэр тунгалаг байх залгамж чанарыг хамгаалах зорилгоор төрд шургалсан, авлигажсан, олигархижсан бүлэглэлд хариуцлага тооцож, нээлттэй, ил тод, шударга ёсыг эрхэмлэн хэрэгжүүлэх шинэ дэг журам, хариуцлагын тогтолцоог бий болгоно.
3. БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛ ХҮН - АЖ ҮЙЛДВЭРИЙН ХУВЬСГАЛ
Эх орны эрдэс түүхий эд, байгалийн баялгийг ашиглах, олборлох үйл ажиллагааг үндэсний эрх ашиг, нийт ард түмний ашиг сонирхолд нийцүүлж, баялгийн шударга хуваарилалтыг бий болгож, аж үйлдвэрийн хувьсгал хийж, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд эрс өөрчлөлтийг авчирна.
4. НОГООН ЭДИЙН ЗАСАГ - ШИНЭ ХӨГЖЛИЙН СУУРЬ ҮНДЭС
Хүрээлэн буй орчинд ээлтэй, байгаль орчны бохирдлын эрсдэлийг бууруулсан үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг дэмжсэн эрх зүйн орчныг бүрдүүлж, дэвшилтэт технологи, шинжлэх ухаан, инновацыг дэмжиж тогтвортой, ногоон хөгжпийн суурийг тавина. Уламжлалт хөдөө аж ахуй, үндэсний онцлогтой үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогыг шинэ шатанд хүргэж, ногоон эдийн засгийн бодлого хэрэгжүүлнэ.
5. МОНГОЛ ТӨРИЙН ҮНДЭС - ХҮЧИРХЭГ МОНГОЛ ГЭР БҮЛ
Төр улсын үндэс - монгол өрх, гэр бүлийг ирээдүйдээ итгэлтэй, амар амгалан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор иргэн бүрийг эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын чанартай, хүртээмжтэй үйлчилгээнд хамруулж, хүн бүрийг ажилтай, өрх бүрийг орлоготой болгож, орлогод нийцсэн орон сууцаар айл бүрийг хангах цогц бодлогыг хэрэгжүүлнэ.
6. ҮНДЭСНИЙ ЭРХ АШИГ, ОЮУН САНААНЫ СЭРГЭЛТ
Үндэсний өв уламжпал, ёс заншил, түүхэнд шингэсэн мэдлэгээ хүүхэд залуус, хойч үедээ өвлүүлэн үлдээж, харийн хүчний зөөлөн бодлогын нөлөөллөөс эх орноо хамгаалах тогтолцоог бүрдүүлнэ. Монгол Улсын үндэсний эрх ашиг, иргэдийн эрхийг хамгаалсан эх оронч бодлого хэрэгжүүлж, их түүх, соёлын өв, үндэсний үнэт зүйлээ хамгаалах хууль эрх зүйн үндсийг бүрдүүлнэ.
Хавсралт | Хэмжээ |
---|---|
Election_Agenda_2020_Shine_Evsel.pdf | 14.19 MB |