Хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4-т заасан зардлын зарцуулалт, гүйцэтгэлийн тайланг ээлжит сонгуулийн жилийн 10 дугаар сарын 15-ны дотор гаргаж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.
Өнгөрсөн
Монгол Ардын Нам эрх барьсан 2008-2012 онд эдийн засгийн өсөлт 17.3 хувьд хүрч бүс нутагтаа төдийгүй дэлхийд гайхагдаж байв. Харамсалтай нь 2012-2016 онуудад Чингис, Самурай, Мазаалай бондуудын 6.7 их наяд төгрөгийг үр ашиггүй зарцуулж, төсвийн сахилга хариуцлага бүхэлдээ алдагдан. Монгол Улсын төр засаг 5 төсөвтэй болов.
Гадаад валютын албан нөөц 2012 онд 4.1 тэрбум ам.доллар байсан бол 2016 гэхэд 1.3 тэрбум болж эрс буурсан. 2016 онд Ардчилсан Намын Засгийн газар сонгуулийн өмнө их хэмжээний зээл авч үргүй зарцуулсан. 2016 оны III улиралд Дотоодын нийт бүтээгдэхүүн хасах үзүүлэлттэй болж. Засгийн газар өрийн дарамт, хөрөнгө санхүүгийн дутагдалд орсон. Ажилгүйдлийн түвшин 10.4 хувьд хүрч, улс орны эдийн засгийн нөхцөл байдал 1990-ээд оны шилжилтийн үеийн түвшинд хүрч хүндэрсэн билээ.
Эрх баригчид эрх мэдлээ хэтрүүлж, Оюу толгойн Дубайн гэрээг Засгийн газрын хуралдаанаар оруулалгүй шийдвэрлэж, Монгол Улс ногдол ашиг хүртэх хугацаа 30 орчим жилээр хойшлов. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг УИХ-д оруулалгүй нууцаар шийдвэрлэж, хувийн компанид шилжүүлэв. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль баталж. 33.8 их наяд төгрөгийн эх үүсвэрийг шалгахгүйгээр өршөөл үзүүлснээс үүдэн Монгол Улс саарал жагсаалтад орох үндэслэл болов.
Одоо
Дампуурал зарласан эдийн засагтай улс орныг Монгол Ардын Намын Засгийн газар хүлээн авч, төсвийн сахилга хариуцлагыг чангатгаж, “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр" хэрэгжүүлэв. ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж. 8.2 их наяд төгрөгийн өрийг төлж. эдийн засгийн өсөлт 7.1 хувьд хүрч. анх удаа улсын төсөв ашигтай гарч. гадаад валютын нөөцийг дөрөв дахин нэмэгдүүлж, 4 тэрбум ам.долларт хүргэв.
Олон жил улс төржин гацсан Зүүнбаян-Таван толгой чиглэлийн 414 км. Таван толгой- Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг монголчууд өөрсдөө барьж эхлэв.
"Газрын тос боловсруулах цогцолбор’’, “Төв цэвэрлэх байгууламж” баригдаж. “Хийн хоолой”-н томоохон төслийг эхлүүллээ.
Өнгөрсөн дөрвөн жилд улсын хэмжээнд 234 цэцэрлэг, 160 сургууль. 49 дотуур байр. 59 соёлын төв. 47 спорт заал, долоон спорт цогцолбор барьж дуусгав.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувь буурууллаа. Улс төр, хууль хяналтын байгууллага. шүүх засаглалд ноёрхсон улс төр, эдийн засгийн бүлэглэлийн булхайг илчилж. Эрдэнэт, Таван толгой. Монголросцветмет. Багануур зэрэг хууль бусаар алдагдсан баялгаа төрийн мэдэлд эргүүлэн авч. ашигтай ажиллуулж эхлэв. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталж. хариуцлагатай. тогтвортой засаглал. хөгжлийн бодлого залгамж чанартай байх суурь тавигдав. Ардчилсан тогтолцоонд шилжсэн 30 жилийг дүгнэж. ирээдүйн 30 жилийн зорилгоо тодорхойлсон “Алсын хараа 2050, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал” боловсруулав.
Ирээдүй
2020 оны УИХ-ын сонгууль бол Та бидний хувьд эхлүүлснээ дуусгаж. амжилтаа бататгах түүхэн боломж юм. Ардчилсан намын эрх барьж байх үеэс эхлэлтэй Мазаалай бондын 500 сая. Чингис бондын 1 тэрбум. Гэрэгэ бондын 800 сая. Хуралдай бондын 600 сая ам долларын өрийг 2020-2024 онд төлөх амаргүй сорилт Засгийн газрын өмнө тулгараад байна.
Ирэх дөрвөн жилд шударга ёсны хувьсгал өргөжиж, улс төрийн тогтвортой байд үндэсний нэгдмэл үнэт зүйлс бэхжиж. улмаар хүний хөгжлийг дэмжих, эдийн за өсөлтийн үр шимийг иргэн бүрд бодитой хүргэх цогц бодлого хэрэгжүүлнэ.
Ийнхүү улс орон маань өрийн дарамтаас гарч, өөрийгөө бүрэн тэтгэх эдийн засагт шилжиж, өрх гэрт зээлийн дарамт багасаж, эх оронч, эрдэм боловсролтой, эрүүл саруул, эргэлтийн хөрөнгөтэй, идэвх, оролцоотой иргэд нэмэгдэж, нийгмийн дундаж давхарга тэлнэ гэдэгт бүрнээ итгэж байна.
МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙН СУУРЬ ҮНЭТ ЗҮЙЛ:
АМЬДРАЛЫН ЧАНАР БА ДУНДАЖ ДАВХАРГА
Дэлхий дахины тэгш бус байдлын 2018 оны тайланд дурдсанаар улс орнуудад баян, ядуугийн ялгаа гүнзгийрч, дэлхийн хүн амын 20 хувь нь нийт баялгийн 80 хувийг эзэмшиж байна. Ядуурал нэмэгдэж, тэгш бус байдал гүнзгийрч байгаагийн улмаас популизм газар авч ардчиллын суурь үзүүлэлтүүд дэлхий дахинд унасаар байна.
Нийгмийн хөгжил, сайн засаглал, эдийн засгийн томоохон зорилтуудыг хангахад дундаж орлоготой иргэдийн эзлэх хувийг нэмэгдүүлэхгүйгээр шийдэлд хүрэх боломжгүй гэдгийг сүүлийн 50 орчим жилийн дэлхийн түүх батлав.
Тийм ч учраас Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ) “Тогтвортой хөгжлийн зорилго-2030”-ын гол зорилго нь ядуурлыг тэглэж, дундаж орлоготой иргэдийг дэлхийн хэмжээнд нэмэгдүүлэхэд чиглэгдэж байна. Тухайлбал 2030 он гэхэд нийтдээ 5.3 тэрбум хүнийг дундаж орлоготой иргэн болгохын төлөө ажиллахыг дэлхийн улс орнуудад уриалсан билээ.
Монгол Улс газрын баялаг, нэг хүнд ногдох газар нутаг болон малын тоогоор дэлхийд тэргүүлдэг ч өнөөдрийг хүртэл гурван хүн тутмын нэг нь дунджаас доогуур түвшинд амьдарч байна. Иймд бага, дунд орлоготой иргэдийг дэмжих тогтолцоо бий болгох шаардлагатай байна.
Энэ ч утгаараа 2020-2024 оны Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрийн суурь үзэл баримтлал нь “Амьдралын чанар ба дундаж давхарга” хэмээн үзэж, нийгмийн бүх салбарт тэгш бус байдлыг багасгаж, дундаж орлоготой иргэдийн тоог нэмэгдүүлэх замаар амьдралын чанарыг дээшлүүлэх зорилт тавьж байна.
Энэхүү мөрийн хөтөлбөр 5 бүлэг, 34 дэд бүлэг, 742 заалтаас бүрдэнэ.
Хавсралт | Хэмжээ |
---|---|
Election_Agenda_2020_MAN.pdf | 13.32 MB |