Сонгууль 2009

Санал тоолох үйл ажиллагаанд хяналт тавих ажиглагчдыг сургана

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээнээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал тоолох үйл явцад хяналт тавихаар төлөвлөн бэлтгэл ажлаа базааж байна. Үүнд санал тоолох үйл ажиллагаанд мониторинг хийх гарын авлагыг бэлтгэн боловсруулж дууссан ба уг гарын авлагад тулгуурлан ажиглагчдыг бэлтгэх сургалтыг 5-р сарын 16-нд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Мэдээ, мэдээлэл

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээнээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцад хяналт тавих талаар тавьсан саналыг Сонгуулийн Ерөнхий Хороо дэмжиж, хамтран ажиллахаа мэдэгдэв. Сүлжээний гишүүн байгууллагууд сонгогчдын нэрийн жагсаалт, санал тоолох ажиллагаанд мониторинг хийхэд сонгуулийн хороодын зүгээс дараах байдлаар дэмжлэг үзүүлэх юм. Үүнд:

Ерөнхийлөгчийн сонгуулийн нутаг дэвсгэрийн хороод, тэдгээрийн бүрэлдэхүүнийг нийтэд мэдээллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж явуулах цаг хуваарийн дагуу Сонгуулийн Ерөнхий Хороо нь 2009 оны 3 дугаар сарын 27-ны өдөр гаргасан тогтоолоороо Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн нутаг дэвсгэрийн хороод, тэдгээрийн бүрэлдэхүүнийг баталж нийтэд мэдээлснийг энд толилуулж байна.

2009 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг албан ёсоор зарлалаа

Сонгуулийн Ерөнхий хороо өнөөдөр 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль эхэлснийг албан ёсоор зарлалаа. СЕХ сонгуулийг зарласнаас тав хоногийн дараагаар УИХ-д суудалтай улстөрийн намууд нэр дэвшүүлэх ажлыг эхлэн тав хоногийн дотор дуусах ёстойгоос үзвэл ээлжит сонгуульд нэр дэвшигчид дөрөвдүгээр сарын 4 гэхэд тодорч дуусна. СЕХ-ны дарга Н.Лувсанжав мэдэгдснээр ээлжит сонгуулийг дөрвөн тэрбум төгрөгт багтаан зохион байгуулах бөгөөд энэ сонгуульд  гадаадад байгаа Монголчуудыг  оролцуулах боломжгүй  ажээ. Сонгогчдын 75 орчим хувьтай сонгуульд оролцоно гэсэн урьдчилсан таамагтай байгаа хэмээн тэрбээр мэдэгджээ. 1997 оны Ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчдын 83, 2001 онд 82, 2005 онд 74,9 хувь саналаа өгсөн аж.

Pages

Сонгууль

Subscribe to Сонгууль 2009