Намуудын мөрийн хөтөлбөр

2016 - Ард Түмнээ Хайрлая Намын мөрийн хөтөлбөр

Өнгөрсөн 26 жилийн туршид ардчилал, шинэчлэл, нийгмийн шилжилт нэрийн дор Ард түмэн маань бүхий л алдаа онооны туршилтын талбар болж, хүнд хүчир бүхнийг нуруун дээрээ үүрч тээсээр ядарч цөхөрлөө. Ард түмнийхээ тэвчээрийг биширч байна. Аливаад хэмжээ хязгаар, цаг хугацаа гэж бий. Одоо сорьж, туршиж болсоон. АРД ТҮМНЭЭ ХАЙРЛАЯ.

2016 - Монгол Консерватив Намын мөрийн хөтөлбөр

“Монгол Улс 2030 онд нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрсэн, тогтвортой өсч байгаа эдийн засгийн олон салбартай, нийгмийн хүрээнд дундаж болон чинээлэг дундаж давхарга давамгайлсан, унаган байгаль, экологийн тогтвортой байдлыг хадгалсан, тогтвортой ардчилсан засаглалтай улс болно.” гэсэн Монгол улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг урьдатг

2012 - Монголын Ногоон Намын мөрийн хөтөлбөр

Эх орныхоо байгалийн унаган төрх, уламжлалт өв соёлоо хамгаалан, Монгол хүний үнэ цэнийг дээдлэх төрийн бодлогыг хэрэгжүүлж, хойч үедээ цэвэр байгаль орчин, хөгжингүй Монгол орныг өвлүүлэхэд оршино. Байгальд ээлтэй оюун санаа, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн үзэл санааг баримтлан, даяарчлалыг технологи, мэдээллийн салбарт хүлээн зөвшөөрч, соёл, гүн ухаан, улс төр, нийгэм, үндэсний баялагийн хүрээнд төрт ёсны уламжлалаа дээдэлж, дангаарчлалыг эрхэмлэнэ.

2012 - Монголын Социал Демократ Намын мөрийн хөтөлбөр

Энэ удаагийн УИХ-ын сонгууль нь Монгол улсын Үндсэн хуулийн тогтолцоог төгөлдөржүүлэх, төрийн тогтолцоог сонгодог ардчилсан зарчимд нийцүүлэх, үндэсний баялагаа зөв ашиглан улс орноо хөгжүүлэн, ард иргэдээ эрх чөлөө амьдралын баталгаагаар найдвартай хангах түүхэн сонголтын цаг үе ирлээ хэмээн манай нам үзэж байна.

2012 - Монголын Уламжлалын Нэгдсэн Намын мөрийн хөтөлбөр

"Хан төрийн сайнд харц ард жаргаму, харц ардын хүчинд хан төр тогтму" сургаалыг төрийн албанд төлөвшүүлж, төрийн албан тушаалд байгуулсан гавъяагаар нь томилдог үндэсний уламжлалыг сэргээнэ.

2012 - Хөгжлийн Хөтөлбөр Намын мөрийн хөтөлбөр

Төр бол бодлого хэрэгжүүлдэг, нөхцөл хангадаг, стандарт тогтоодог, үйлчилгээ үзүүлдэг оюуны талбар. Гэтэл өнөөгийн төр маань материаллаг хэлбэр лүү гуйваад орчихсоноос шалтгаалж материаллаг сонирхол давамгайлсан, хувь хүмүүсийн материаллаг сонирхол хангагдах таатай хөрс суурь болон хувирсан байна.

2012 - Эх Орон Намын мөрийн хөтөлбөр

Манай нам Эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хүний хөгжлийг дээдлэн, шинэ үеийн соёл иргэншил хууль зүйт нийгмийг цогцлоон байгуулахын төлөө байна.

2012 - Эх Орончдын Нэгдсэн Намын мөрийн хөтөлбөр

Монголын эх орончид эвлэлдэн нэгдэж, сонгуулийн хувьсгалаар эх оронч төрөө цогцлоож, улс, үндэстнийхээ язгуур эрх ашгийг дээдэлсэн эх оронч бодлого баримтална гэсэн намынхаа амин үзэл санааг хэрэгжүүлэх зорилго өвөртлөн 2012 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж байна.

2012 - Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Намын мөрийн хөтөлбөр

“Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч” Нам мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль болон бусад хуулийн хүрээнд улс орны өнөөгийн нөхцөл байдалд тохируулан бэлтгэж намынхаа төлөөлөн удирдах байгууллага БОЛОВСРУУЛАН ЗӨВЛӨЛДӨХ ХОРООГООР хэлэлцэн батлав.

2008 - Үндэсний Шинэ Намын мөрийн хөтөлбөр

Үндэсний үзлээс хөндий, шашнаас ангид, бусдаас хуулбарласан ардчилалын номлол хямралд орж, эмх замбараа, эх захгүй байдал газар авч, үзэл бодлын туйлшрал  хавтгайрч, төр засаг болон ардчилалд итгэх итгэл алдарч олон түмэн цөхрөлд орсон өнөөдрийн нийгэмд олсон амжилт, алдсан алдаагаа дэнслэн шинэ зорилт дэвшүүлэн тавих нийгмийн захиалга улс төрчид, улс төрийн намын өмнө бодитойгоор тавигдаж байна.

Pages

Сонгууль

Subscribe to Намуудын мөрийн хөтөлбөр