Намуудын мөрийн хөтөлбөр

2020 - Дэлхийн Монголчууд намын мөрийн хөтөлбөр

Монгол улсын хамгийн үнэт зүйл бол Монгол улсын иргэн юм. Монгол улсын хөгжлийн гол түлхүүр, үндэс суурь нь монгол хүн өөрөө юм. Аливаа улсын аюулгүй байдал дотроос хүний аюулгүй байдал нь улс үндэстний аюулгүй байдал юм. Дэлхийн Монголчууд Нам нь “Авах гээхийн ухаанд” суурилсан "Хүн төвтэй, Төв үзэл баримтлал” бүхий улс төрийн хүчин болно.

2020 - Зон олны намын мөрийн хөтөлбөр

Дэлхийд мэдлэг ноёлсон энэ цаг үед Монгол төрийн бодлогод шинжлэх ухаан, мэдлэг боловсрол үгүйлэгдэж байна. Монголд хагас жарнаар үргэлжилсэн улс төр, эдийн засаг, оюун санааны гүн хямралыг гэтлэх түүхэн цаг үеийн шаардлага үүсээд байна.

2020 - “Ард түмнээ хайрлая” намын мөрийн хөтөлбөр

Монголын ард түмэн-монгол хүн бүр бие эрүүл, сэтгэл саруул байж, хүсэл сонирхолдоо нийцсэн ажил хөдөлмөр эрхэлж, амьдралдаа хүрэлцэхүйц цалин-орлоготой, тохилог орон гэртэй, айх аюулгүй, амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэх нь манай намын чин эрмэлзлэл-эрхэм зорилго мөн.Манай нам 2020 оны УИХ-ын сонгуульд ард түмнээ дээдэлсэн хүмүүнлэг засаглал, нийгэм, эдийн засаг, байгаль экологи, аюулгүй о

2020 - Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвслийн мөрийн хөтөлбөр

Уг мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйл, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Монгол улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг удиртгал болгосон байна.

2020 - Эх орончдын нэгдсэн намын мөрийн хөтөлбөр

Эх орончдын нэгдсэн намын 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр бол монголчуудын сүүлийн 30 жил туулсан зам, мэдлэг туршлага, алдаа оноо, тулгамдсан асуудлуудаас сургамж авч Монгол Улс, Монголын төр, Монголын ард түмний язгуур эрх ашигт зохируулан боловсруулсан үндэсний үзэл санаа бүхий эх оронч бодлого, ухаарал мөн.Өнөөгийн улс төр, нийгэм, эдийн засгийн хямрал, оюун санааны задрал, ёс су

2020 - Хөгжлийн хөтөлбөр намын мөрийн хөтөлбөр

Монгол улсын эрхэм дээд баялаг бол Монгол хүн мөн. Монгол хүн төрийн хамгаалалтад байж хөгжлийн бодлогын зорилго бүр Монгол хүний сайн сайхан байдлыг дээшлүүлж эх орондоо элэг бүтэн эрх чөлөөтэй эд баялгаар дутагдах, гачигдах зүйлгүй, хариуцлагатай, эв эетэй байж урт насалж, удаан жаргуулахад чиглэгдэнэ.

2020 - Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын мөрийн хөтөлбөр

Монгол Улсад эдийн засгийн хямрал, улс төр засаглалын тогтворгүй байдал үргэлжилж, түүний улмаас нийгэмд ажилгүйдэл, ядуурал нэмэгдэж, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж, иргэд, төрийн албан хаагчдын амьжиргаа эрс хүндэрч байгаа нь нэгдмэл бодлоготой эх оронч үзэл баримтлалтай, хариуцлагатай төр байхгүй байгаагийн илэрхийлэл юм.Ийм хүнд нөхцөлд төрийн эрх барих дээд байгууллагаУИХ-ын ээлжит сонгуул

2020 - Ард түмний намын мөрийн хөтөлбөр

Монгол үндэснийхээ үнэт зүйлсийн дархлаа тоггоох, монгол соёлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх, гадаад нэр хүнд, үнэлэмжийг дээшлүүлэх, хилийн чанад дахь монголчууд, монгол угсаатны хамтын ажиллагааг төлөвшүүлнэ.Монгол үндэсний үнэт зүйлс, монгол хүний бусдаас ялгарах онцлог давуу талаа дэлхий нийтэд таниулахын түрүүнд монгол хүн бүр энэ дархлаагаа ухамсартайгаар олж, өөртөө нээж чадах чадвар

2016 - Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөр

Бид хамтдаа

  • Иргэдээ ядуурлаас аварч
  • Эдийн засгаа хямралаас гаргаж
  • Эх орноо өрнөөс салгаж
  • Төрийн дампуурлыг засч
  • Тэгш журамт, баян хүчирхэг
  • Монголоо цогцлоож

чадна.

2016 - Ардчилсан Намын мөрийн хөтөлбөр

Ардчилал, хүний эрх, эрх чөлөөний үзэл санаанд тулгуурласан нийгмийн хөгжилд монголын ард түмнийг анхлан уриалан дуудсан улс төрийн хүчнүүдийн нэгдэл болох Ардчилсан нам:

Pages

Сонгууль

Subscribe to Намуудын мөрийн хөтөлбөр