Мэдээ мэдээлэл

Залуучууд сонгуулийн өдрийн үйл явцыг амжилттай ажиглалаа

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний 100 гаруй ажиглагч 2017 оны 6-р сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах, тоолох, дүнг гаргах болон техникийн тооллого хийх үйл явцыг ажиглаж Сонгуулийн тухай хуулийн дагуу явагдаж буй эсэхэд хяналт тавьлаа. Ажиглалт нь Улаанбаатар хотын нийт хэсгийн хороодын 12 хувь буюу 6 дүүргийн нийт 50 хэсгийн хороог хамарсан. Сонгуулийн санал хураалт дуусахад ажиглалтад хамрагдсан 50 хэсгийн хорооноос  23-д нь техникийн тооллого явагдсан ба энэ үйл явцыг мөн дуустал ажиглалаа.

2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль: хэвлэл мэдээллийн мониторингийн ерөнхий дүн

“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний гишүүн байгууллага болох Глоб интернэшнл төв нь МУ-ын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сурталчилгаанд телевизийн мониторинг хийж Сонгуулийн тухай хууль болон СЕХ, ХХЗХ-оос хамтран баталсан журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Инфографик - 7
2017 МҮОНТ-ийн цаг хуваарилалт /Нэр дэвшигчээр/

Инфографик - 6
2017 Мэдээний хөтөлбөрөөр гарсан СХМ

Инфографик - 4
2017 Мэдээллийн өнгө аяс

Инфографик - 5
Сонгуулийн тухай мэдээллийн хэлбэрүүд

Инфографик - 3
Сонгуультай холбоотой мэдээлэл

2017 оны Ерөнхийлөгчийн Сонгуулийн Сурталчилгааны Мониторинг - II үе

 “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний гишүүн байгууллага болох Глоб интернэшнл төв нь МУ-ын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сурталчилгаанд мониторинг хийж буй бөгөөд  уг мониторингид МҮОНТ, ТV9, 25 дугаар суваг, С1, UBS гэсэн 5 телевизийг хамруулж байна. Дээрх телевизүүдийг сонгохдоо Хэвлэлийн хүрээлэн, Максима Медиа ХХК-ны 2016 оны судалгаанд суурилж, олон нийтийн санхүүжилт ашигладаг, хамгийн хүртээмжтэй, орон даяар цацагддаг, агаарын долгион ашигладаг, үзэгчдийн тоо, рейтинг өндөр, цаг үеийн мэдээний хөтөлбөр нэвтрүүлдэг, зах зээлд 4-өөс дээш жил оршин тогтносон, нэр дэвшигчийн хамаарал зэрэг шалгуурыг үндэслэв.

Мониторинг 3 үе шаттай хийж буй бөгөөд II үе шатны буюу 2017 оны 6 дугаар сарын 10-14-ний дүнг авч үзэхэд сонгуулийн сурталчилгаанд төвийг сахисан өнгө аястай мэдээлэл улам бүр буурч байгаа нь харагдлаа.

Инфографик - 4
2017 Мэдээллийн өнгө аяс

Хэвлэлийн мэдээ: Улс төрийн нам, нэр дэвшигчид сонгуулийн кампанит ажлын санхүүжилт, зарцуулалтаа ил тод мэдээлсэнгүй

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүн Бодлогод залуусын хяналт, Захиргааны шинэ санаачлага төрийн бус байгууллагууд 2017 оны Ерөнхийлөгчиийн сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдалд хяналт, шинжилгээ хийж байна.

Pages

Сонгууль

Subscribe to Мэдээ мэдээлэл