Улаанбаатар Баянгол

Би БГД-ийн 7-р хэсгийн хороонд харъяалагддаг юм. Манай аав 85 настай мөн энэ хэсгийн хороонд харъяалагддаг. Гэтэл манай аавын сонгогчийн үнэмлэхийг өгсөнгүй. Уг нь албан ёсны бүртгэлтэй, иргэний үнэмлэхэндээ шилжүүлгийн наалт хийлгэсэн. Сонгогчийн үнэмлэхээ авахаар хороо хорин дээр очоод бүртгэлийг нь шалгуулж бүртгэлтэй байгааг нь мэдэж аваад хорооноос хэсгийн хороо сонгогчийн үнэмлэх өгч байгаа гэсэн болохоор тэнд очсон юм. Гэтэл хэсгийн хорооны бүртгэлд байгаагүй. Яагаад байхгүй байгааг тодруулахад тодорхой шалтгаан хэлж чадахгүй иргэний үнэмлэх нь шилжүүлгийн наалттай юм байна. Нэр нь вэб сайтанд дээр байхгүй байна гэсэн сонин шалтаг тоочоод сууж байх юм. Амьд мэнд бүртгэлтэй хүнийг байхгүй байна, шалгаж байна гээд байх юм. Бид нар шалгана гээд л энд байхгүй байна л гээд... Ингэж шалтаг тоочсоор байгаад өгсөнгүй. Аав маань заавал сонгууль өгнө гээд байх юм. Одоо яах вэ?{joscommentenable}

Ангилал:

Сонгууль