Завхан аймгийн зургаан багийн 113 хүний нэр сонгогчдын нэрийн жагсаалтад байхгүй байна

Хуульч эмэгтэйчүүдийн холбооны Завхан аймгийн салбараас УИХ-ын сонгуулийн есдүгээр тойргийн нэрийн жагсаалтад байгаа хаягийн давхцалтай 736 иргэний бүртгэлд хаягийн тулгалт хийх ажлыг 2008 оны 6 дугаар сарын 7-ний өдрөөс эхлэн хийж байна. 2008 оны 06 дугаар сарын 7-ноос 6 сарын 12 ний байдлаар бид эдгээр хаягийн 605-д нь тулгалт хийлээ.

2008 оны 6-р сарын 7- 12

Хуульч эмэгтэйчүүдийн холбооны Завхан аймгийн салбараас УИХ-ын сонгуулийн есдүгээр тойргийн нэрийн жагсаалтад байгаа хаягийн давхцалтай 736 иргэний бүртгэлд хаягийн тулгалт хийх ажлыг 2008 оны 6 дугаар сарын 7-ний өдрөөс эхлэн хийж байна.

2008 оны 06 дугаар сарын 7-ноос 6 сарын 12 ний байдлаар бид эдгээр хаягийн 605-д нь тулгалт хийлээ.

 

Баг Нийт шалгах хаягийн давхцал Шалгасан хаягийн давхцал Үүнээс хаяг дээрээ байгаа хүн
1 Жинс баг 141 141 88
2 Богдын гол баг 132 132 83
3. Товцог баг 104 104 52
4. Өлзийт баг 91 91 40
5. Чигэстэй баг 137 137 62
6. Жаргалант баг 131 - -
  ДҮН 736 605 325

 

2008 оны 5 дугаар сарын 30-нд Иргэний Бүртгэл Мэдээллийн газраас Монгол Улсын хэмжээнд байгаа хаягийн давхардалтай 116,568 иргэний мэдээллийг засаж залруулсанаар Сонгуулийн Ерөнхий Хороонд хүлээлгэн өгсөн. /одоо интернэтэд давхардсан гэх хаяг огт байхгүй байгаа./ Энэхүү эцсийн байдлаар Интернэтэд тавигдсан жагсаалтад Завхан аймгийн дээрх 6 багийн тухайн хаяг дээрээ байгаа 325 мянган иргэний мэдээлэл үнэн зөв орсон эсэхийг нягталж үзэхэд:       

Д/Д Багуудын нэрс Байгаа хүний тоо Интернетэд байрласан сонгогчийн нэрийн жагсаалтад шалгахад:
үндсэн хаяг дээрээ Өөр хаяг дээр Бүртгэлд огт байхгүй
1. Жинст баг 88 50 33 -
2. Богдын гол баг 83 33 47 3
3. Товцог баг 52 44 4 4
4. өлзийт баг 40 35 3 2
5. чигэстэй  баг 62 45 17 -
  ДҮН 325 212 104 9

 
Хаяг дээрээ байгаа 325 хүн сонгуулийн өдөр энэ хаягаараа саналаа өгөх ба одоогийн байдлаар эдгээрээс 113 хүний бүртгэл сонгогчдын нэрийн жагсаалтад зохих ёсоороо ороогүй байна.   Хаягийн тулгалт хийхэд тухайн хаяг дээрээ байхгүй байгаа хүмүүс   Хаягийн тулгалт хийсэн 605 хүнээс тухайн хаяг дээр байхгүй 280 хүн байна. Байхгүй байгаа шалтгааныг тодруулахад шилжсэн, түр оршин сууж байсан, гадаадад байгаа, цэргийн алба хааж байгаа хүмүүс байсан. Түүнчлэн хаягийн хөдөлгөөн, шилжүүлгэ огт хийлгэж байгаагүй, хаяг давхардах шалтгаан байхгүй гэх нэг хүн, УБ хотод өөрийн нэр дээр байртай, гэвч шилжүүлгэ хийлгэсэн удаагүй  гэсэн 3 иргэн байна.    

Баг       Тухайн хаяг дээр огт байдаггүй  
Нийт Шилжсэн Түр оршин суугч байсан Огт байдаггүй Гадаадад Цэрэгт
Жинст баг 53 37 14 2      
Богдын гол баг 49 25 12 10 2    
Товцог баг 52 27 - 22 2 1  
Өлзийт баг 51 19 10 21   1  
Чигэстэй баг 75 55 17 3      
ДҮН 280   163 53 58 4 2

   

Сонгууль