Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах хугацаа дууссанаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж, тогтоол гаргана.
Дараах сонгогчийн шилжилтийг хийх, бүртгэхдээ тухайн байгууллагынх нь албан бичгийг үндэслэн санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шийдвэрлэнэ.
(Хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг)
Дараах сонгогч сонгуулийн нэг хэсгээс нөгөө хэсэгт шилжих бол санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө сонгогчийн шилжилтийг хийлгэж болно. Нэр дэвшигч; Нэр дэвшигчийн менежер; Шадар туслагч.
(Хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг)
2024.6.14-нөөс өмнө