Сонгууль 2016

Сонгуулийн автоматжуулсан системийг сонгуульд бэлтгэх үйл явцын ил тод байдлыг хангах талаар зөвлөмж

Ардчилсан нийгэмд иргэд төрийн үйл хэрэгт оролцох эрхээ хэрэгжүүлэх гол механизм нь тэгш эрхийн зарчимд тулгуурласан бүх нийтийн, чөлөөт сонгууль мөн бөгөөд сонгуулийн ил тод байдлыг хангах нь эдгээр зарчмыг тууштай хэрэгжүүлэх чухал нөхцөл болдог. Сонгуулийн бүхий л үйл явц, түүний дотор сонгуулийн байгууллагын үйл ажиллагаа, шийдвэр, тэдгээрийн үндэслэл, санал тоолох, дүнг гаргах үйл явц зэрэг нь ил тод, иргэд хянах боломжтой байх нь нэг талаас  хуулийг гажуудуулах, сонгуулийн үйл явц болон үр дүнд хөндлөнгөөс зүй бусаар нөлөөлөх аливаа үйлдлээс урьдчилан сэргийлж иргэд сонгуулийн эрхээ саадгүй эдлэх үндэс болдог ба нөгөө талаас сонгуулийн үйл явцад итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй. 

Сонгуулийн тойрог, нэр дэвшигчид

 

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хэн хандив өгч болохгүй вэ?

Сонгуулийн тухай хуульд зааснаар  сонгуульд нэр дэвшигчдэд хандив өгөх, хүлээн авахыг дараах байдлаар хоригложээ. Хэрвээ хандив өгөхийг хориглосон этгээд хандив өгсөн бол нэр дэвшигч буцаан олгоно гэж хуульд заасан байна. Хууль зөрчсөн тохиолдолд тухайн нэр дэвшигчийг жагсаалтаас хасаж, хандивын мөнгийг улсын орлого болгохоор хуульчилжээ.

Шилжилт хөдөлгөөнийг 5 дугаар сарын 30-аас түр хугацаагаар зогсооно
Сонгуулийн зардлын хэмжээ 1 тэрбумаар нэмэгдлээ
Сонгуульд өрсөлдөх намуудын нэрс тодорлоо

Сонгуулийн зардлын хэмжээ 1 тэрбумаар нэмэгдлээ

Үндсэн хуулийн цэцээс гаргасан  “76 гишүүний 28 нь намын нэрсийн жагсаалтаар УИХ-д сонгогдож буй нь Үндсэн хуулийг зөрчсөн” гэх дүгнэлтээс шалтгаалан УИХ Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Үүнтэй холбоотойгоор Үндэсний аудитын газраас УИХ-ын сонгуулийг явуулахад зарцуулагдах зардлын дээд хэмжээг дахин тогтоожээ.

Шилжилт хөдөлгөөнийг 5 дугаар сарын 30-аас түр хугацаагаар зогсооно

Монгол Улсын Cонгуулийн тухай хуулийн 66.1 дэх хэсэгт иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө түр зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ гэж заасан байдаг.

Сонгуульд өрсөлдөх намуудын нэрс тодорлоо

2016 оны сонгуульд оролцох хүсэлтээ 13 нам, гурван эвсэл СЕХ-нд өгсөн. Намуудын ирүүлсэн бичиг баримтыг СЕХ хянаад, 11 нам, гурван эвслийг сонгуульд оролцуулахаар бүртгэж, батламж гардуулаад байна.

Инфографик - 3
Сонгогчдын тоо, сонгуульд оролцсон байдал / 2012 он

Сонгуулийн сурталчилгаа 6 дугаар сарын 11-нд эхлэнэ

Сонгуулийн тухай хуульд сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс арван найм хоногийн өмнө эхлүүлж, сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00.00 цагаас өмнө зогсоохоор тусгажээ.

ХУУЛЬ:

Pages

Сонгууль

Санал тоолох үйл ажиллагааны мониторинг

Subscribe to Сонгууль 2016