Сонгогчдын боловсролд зориулсан нийтлэл, нэвтрүүлэг бага байна

Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн 2008 оны 6-р сарын 2-ноос 6-р сарын 7-ныг дуустал зургаа хоногийн хугацаанд, өргөн нэвтрүүлгийн долоон хэрэгсэл (МҮОНТВ, UBS, 25-р суваг, TV5, TV9, Eagle TV), нэг радио (MYОНP), өдөр тутмын гурван сонинд (Өдрийн сонин, Өнөөдөр, Зууны мэдээ), долоо хоног тутмын хоёр сонин (Сэрүүлэг, Хүмүүс) телевизийн нийт 37741 минут (629 цаг) , радиогийн 5980 минут (99 цаг 10 минут)-ын нэвтрүүлэг бэлтгэн цацаж, өдөр дутмын сонины 18 дугаар, долоо хоног дутмын 2 сонин хэвлэгдэж, нийтийн хүртээл болжээ.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл сонгуулийн үеэр сонгогчдыг мэдээллээр хангах, соён гэгээрүүлэх, сонгуулийн бүх үйл явцад хяналт тавих гурвалсан үүрэг хүлээдэг.

Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн 2008 оны 6-р сарын 2-ноос 6-р сарын 7-ныг дуустал зургаа хоногийн хугацаанд, өргөн нэвтрүүлгийн долоон хэрэгсэл (МҮОНТВ, UBS, 25-р суваг, TV5, TV9, Eagle TV), нэг радио (MYОНP), өдөр тутмын гурван сонинд (Өдрийн сонин, Өнөөдөр, Зууны мэдээ), долоо хоног тутмын хоёр сонин (Сэрүүлэг, Хүмүүс) телевизийн нийт 37741 минут (629 цаг) , радиогийн 5980 минут (99 цаг 10 минут)-ын нэвтрүүлэг бэлтгэн цацаж, өдөр дутмын сонины 18 дугаар, долоо хоног дутмын 2 сонин хэвлэгдэж, нийтийн хүртээл болжээ.

Үүнээс телевиз 6244 минут, радио 176 минутын нэвтрүүлгийг сонгуулийн мэдээлэлд, харин телевизүүд 4094 минутын эфирийн цагийг сонгуулийн сурталчилгаа нд төлбөртэй зориулсан байна. Харин телевизүүд нэвтрүүлгийнхээ 34.4 хувийг, өдөр дутмын сонинууд зай талбайнхаа 0.33 хувийг Сонгуулийн Ерөнхий Хорооны мэдээлэл, сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэлд зарцуулжээ. Долоо хоног дутмын хоёр сонин ийм мэдээлэл нийтэлсэнгүй.

Мониторингийн урьдчилсан дүнгээс харвал, СЕХ-нд сонгуульд өрсөлдөхөөр албан ёсоор бүртгүүлсэн 12 нам, эвсэл байгаа ч ХМХ-ээр хийсэн сонгуулийн сурталчилгаа тэнцвэртэй бус, МАХН, АН-ын сурталчилгаа давамгайлж байна. Бусад намын сурталчилгаа төдийлөн нөлөө үзүүлэхээргүй байна. Ялангуяа УИХ-д суудалгүй намын сурталчилгаа туйлын бага байна. УИХ-д суудалтай бусад намаас ИЗН-ын сурталчилгаа UBS-д 15%, Ийгл-д 12%, ЭХ орон нам- МҮОНР 13% ийг эзэлж байна. УИХ-д суудалгүй намуудад ТВ 5 суваг, 10%, 25-р суваг 9% эфирийн цагаа зарцуулжээ. 25-р суваг телевиз бие даан нэр дэвшигчдэд нэвтрүүлгийнхээ 14 хувийг зарцуулсан бол бусад телевиз тэдэнд хамгийн бага цаг зарцуулжээ. МҮОНР-иор энэ хугацаанд бие даагчдын сурталчилгаа явуулаагүй байна.

Өдөр тутмын сонины хувьд мөн л МАХН, АН-ын сурталчилгаа голлож байв. Өнөөдөр сонин - МАХН (41%), АН (25%), Өдрийн сонин -АН (41%), МАХН (33%), Зууны мэдээ - МАХН (48%), АН (34%)-ын сурталчилгаанд зориулсан бол бусад намуудад хамгийн ихдээ 5-6% ногдсон. Нийт сурталчилгаанд бие даан нэр дэвшигчдийн эзлэх хувь нь “Өдрийн сонин”-15%, “Өнөөдөр”-т 11%, “Зууны мэдээ”-нд 8% байна.

Долоо хоног дутмын сонины хувьд АН-ын сурталчилгаа хамгийн их байсныг сониноор нь авч үзвэл, “Хүмүүс” сонинд 70%, “Сэрүүлэг” сонинд 81 хувьтай байна. “Сэрүүлэг” сонин нийт сурталчилгааны 15 хувийг Иргэний эвсэлд зориулжээ. Бие даан нэр дэвшигчдийн тухай сурталчилгаа хоёр сонинд адил 3-4 хувь эзэлжээ.

Сонгуулийн сурталчилгааны өнгө аясыг авч үзвэл, төвийг сахисан буюу эерэг мэдээлэл давамгайлсан байна. Энэ хугацаанд сөрөг мэдээлэл бага байлаа.

25-р суваг телевизийн нэвтрүүлгийн 28%, бусад сувгийн 50-84 хувь нь төвийг сахисан. UBS, Ийгл телевизэд сөрөг мэдээлэл бараг байхгүй, МҮОНТ, ТВ 9-д хамгийн их (13-14%) байв. Эерэг мэдээлэл МҮОНРТ-д хамгийн бага-8%, 25-р суваг телевизэд хамгийн их (69%) байлаа.

Сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа мөн харилцан адилгүй, тэнцвэргүй байна. Телевизийн эфирийн цагийг хамгийн их эзэлсэн нэр дэвшигч нь Н.Болормаа (323 мин), З. Алтай (140 мин 24 сек), Г.Баярсайхан (134 мин), Ц.Элбэгдорж (118 мин), сонины хамгийн их зай талбай зориулагдсан нэр дэвшигч С. Баяр (3646 см2), Б.Лхагважав (3645 см2). Бусад нэр дэвшигч өргөн нэвтрүүлэгт 100 минутаас бага, сонинд 1775 см2-аас бага буюу зарим нэр дэвшигчдийн тухай огт дурьдагдаагүй байх нь түгээмэл байв.

УИх-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн төлбөрт сурталчилгаа радио, телевиз нэвтрүүлгийн 10 хувиас хэтрэхгүй байх ёстой. Мониторингийн хугацаанд ТВ 9 телевизээс бусад нь хязгаарлалтаа хэтрүүлсэн байна. Ийгл телевиз хамгийн их буюу нэвтрүүлгийнхээ 20%-ийг сонгуулийн сурталчилгаанд зориулсан байна.

МҮОНРТ хуулийн дагуу аливаа төлбөрт сурталчилгаа явуулах ёсгүй. МҮОНР энэ хугацаанд үнэ тийн өлбөргүй сурталчилгаа хийх хуулийн заалтыг зөрчөөгүй байна. харин МҮОНТВ-ийн 83 минутын хөтөлбөрт төлбөртэй сурталчилгааны шинж агуулагдсан байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд далд сурталчилгааг нэлээн хэмжээгээр хийж байна. Өдөр дутмын сонинууд 14 000- 21 777 см2 зай талбайг, долоо хоног дутмын сонинууд гурван мянгаас зургаан мянга гаруй сантиметрийг далд сурталчилгаанд зориулжээ. ТВ 9 телевизийн далд сурталчилгаа хамгийн бага, арилжааны бусад телевиз 19-23 хувийг далд сурталчилгаанд зориулжээ. МҮОНРТВ-ийн далд сурталчилгаа хоёроос гурван хувьтай байна. МҮОНР-д далд сурталчилгаа ажиглагдаагүй байна.

2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн бүх хэрэгслийг хамруулах боломжгүй учир олон нийтийн санхүүжилт ашигладаг, хамгийн хүртээмжтэй, зах зээл дээр харьцангуй удаан хугацаанд үйл ажиллагаа явуулж, олон нийтэд танигдсан, хамгийн нөлөөтэй гэсэн шалгуураар хэвлэл мэдээллийн хэрэгслийг сонгон авсан юм.

Мониторингийг жирийн иргэд, “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагын ажилтан нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй, сургалтад оролцож, бэлтгэгдсэн багхийж байна. Мониторингийг мэдээллийн тэнцвэрт, байдал, сонгуулийн сурталчилгааны 10 хувийн хуулийн хязгаарлалт, далд сурталчилгаа гэсэн гурван чиглэлээр, УИХ-ын сонгуулийн тухай хууль, Долгионы тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль, Олон нийтийн радио, телевизийн тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, тэдгээрийн зохих зүйл заалтад үндэслэн хийж байна.

Сонгууль

Санал тоолох үйл ажиллагааны мониторинг