Пүрэв, 2012/07/05 - 22:45
2012-07-05. Улаанбаатар хот.
Өөрчлөлтийн Төлөө Залуу Эмэгтэйчүүд ТББ
Шударга Сонгуулийн Төлөө Иргэний Нийгмийн Хяналт Сүлжээний 200 ажиглагч 2012 оны 6-р сарын 28-ны өдөр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн cанал хураах, тоолох, дүнг гаргах үйл явцыг Улаанбаатар хотын 6 тойргийн 112 хэсгийн хороон дээр ажиглалаа. Сонгуульд анх удаа дотоодын төрийн бус байгууллагууд хөндлөнгийн, бие даасан ажиглалт хийж сонгуулийн үйл явцын ил тод байдлыг жинхэнэ утгаар нь бодитой хангах боломжийг нээсэн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 44.9-р заалтыг үндэслэн тус сүлжээний гишүүн байгууллага Өөрчлөлтийн төлөө Залуу эмэгтэйчүүд ТББ энэ ажлыг удирдан зохион байгуулсан ба 8 төрийн бус байгууллагын 200 ажиглагч оролцож амжилттай гүйцэтгэлээ.
Пүрэв, 2012/07/05 - 22:41
2012-07-05. Улаанбаатар хот.
Глоб Интернэшнл ТББ
“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний гишүүн байгууллага болох Глоб Интернэшнл ТББ нь УИХ—ын 2012 оны сонгуулийн сурталчилгаанд хэвлэл мэдээллийн мониторинг хийж УИХ-ын сонгуулийн тухай хууль болон СЕХ, ХХЗХ-оос хамтран баталсан журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллав.
Пүрэв, 2012/07/05 - 22:37
2012-07-05. Улаанбаатар хот.
МИДАС ТББ
Сонгуулийн үеэр болон санал тоолох, нэгтгэх явцад олон хардлага дагуулсан сонгуулийн автоматжуулсан систем хэрхэн ажилласан талаар сонгогчид, улс төрчид, улс төрийн намууд өөр өөрийн үзэл бодлыг илэрхийлсээр байна. СЕХ ч өөрийн байр суурийг систем ялангуяа санал тоолох машин “сайн” ажилласан гэсэн үнэлгээ өгөөд байгаа билээ. Сонгуулийн автоматжуулсан системийг бүртгэлийн хэсэг – хурууны хээ таних машин, бүртгэлийн хуудас хэвлэх принтер, мэдээллийн бааз бүхий толгой компьютер, түүнтэй холбогдсон бусад компьютер, санал тоолох машин, сүлжээ гэсэн 3 үндсэн хэсэгт хуваан авч үзэж болно.
Пүрэв, 2012/07/05 - 22:30
2012-07-05. Улаанбаатар хот.
Сонгогчдын Боловсрол Төв
УИХ-ын сонгуулийн хуулийн саналын хуудастай холбоотой зохицуулалт болон, СЕХ-ноос баталсан “УИХ-ын сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам”-ын хэрэгжилтийг хянах, саналын хуудас алдагдах болон бусад зөрчил, будлиан гарахаас сэргийлэх, улмаар энэ асуудалтай холбоотой аливаа үндэслэлгүй хардлага сэрдлэг үүсэхээс сэргийлж бодитой мэдээлэл олон нийтэд хүргэх нь энэхүү мониторингийн гол зорилго болно. Саналын хуудасны мониторингийг сүлжээний гишүүн Сонгогчдын боловсрол төв хариуцан гүйцэтгэсэн ба төслийн хүрээнд саналын хуудсыг хэвлэхээс эхлэн, хадгалах, хамгаалах, зарцуулах (ялангуяа нөөц саналын хуудас) саналын хуудсыг архивт шилжүүлэн өгөх үйл явцыг хамруулан хяналт тавьсан юм.
Пүрэв, 2012/07/05 - 22:25
2012-07-05. Улаанбаатар хот.
Филантропи Хөгжлийн төлөө Төв
Сонгогчдын нэрийн жагсаалтын мониторингийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарахдаа хамгийн их шилжилт хөдөлгөөнтэй байгаа тойрог, хэсгийн хороог сонгох байсан ч Нийслэлийн Бүртгэлийн Газраас ирүүлсэн тоон мэдээллээс энэхүү сонголтыг хийх боломжгүй байсан тул хамгийн их хүн амтай, шилжин суурьшигчид ихтэй, том дүүрэг гэдгээр нь Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн 20 хэсгийн хороонд сонгогчдын нэрийн жагсаалтын мониторингийг хэрэгжүүллээ. УИХ-ын 26 дугаар тойрог нь 2012 оны 5 дугаар сарын байдлаар СЕХ-ны дүнгээр 179518 сонгогчтой байсан.
Пүрэв, 2012/07/05 - 22:14
2012-07-05. Улаанбаатар хот.
Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээ нь 2012 оны Улсын Их Хурлын сонгуулийн үйл явцад хийсэн мониторингийн дүнгээ олон нийтэд албан ёсоор танилцууллаа. Тус сүлжээний гишүүд энэхүү мониторинг, ажиглалтыг аливаа улстөрийн нам, эвсэл холбоод, нэр дэвшигчийн нөлөөнөөс ангид, хараат бус байж зөвхөн сонгогчдын эрх ашгийг төлөөлөн, хуулийн хүрээнд, ил тод ажиллах ёс зүйн дүрмийн дагуу ажилласан билээ.
Пүрэв, 2012/06/28 - 14:57
УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойргийн 50 дугаар хэсгийн хороонд Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байгаа сонгогчид, УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойргийн 25 дугаар хэсгийн хороонд Албадан саатуулах, баривчлах төв буюу Дэнжийн мянгын 111-д саатуулагдаж байгаа сонгогчид 6 дугаар сарын 27-ны өдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өглөө. Энэ үйл ажиллагааг Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүн Филантропи хөгжлийн төлөө төвийн ажиглагчид хянаж ажиглалт хийлээ.
Tue, 2012/06/26 - 23:13
“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний гишүүн байгууллага болох Глоб Интернэшнл ТББ нь УИХ—ын 2012 оны сонгуулийн сурталчилгаанд хэвлэл мэдээллийн мониторинг хийж УИХ-ын сонгуулийн тухай хууль болон СЕХ, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо (ХХЗХ)-оос хамтран баталсан журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. 6 дугаар сарын 06-27-ны өдрийг дуустал үргэлжлэх 3 үе шаттай хийгдэж буй судалгааны 2 дугаар шатны дүн болох 6 дугаар сарын 12-19-ний хооронд хийгдсэн судалгааны дүн гарлаа.
Tue, 2012/06/26 - 22:14
2012 оны 6 дугаар сар 26, Улаанбаатар хот
УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн 20 хэсгийн хорооны сонгогчдын нэрийн жагсаалтын мониторингийн эхний шат дууслаа. Мониторингийн эхний шат нь 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 20 хоног үргэлжилсэн болно.
Tue, 2012/06/26 - 21:53
Өмнөх хэвлэлийн мэдээгээр УИХ-ын сонгуулийн саналын хуудсыг хэвлэх үйл ажиллагааны явцын талаар товч мэдээлэл хүргэсэн билээ. Энэхүү мэдээгээр саналын хуудсыг хэвлэх, хадгалах, хамгаалах зэрэг үйл явцуудад ажиглалт хийсэн тухай мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
НЭГ. САНАЛЫН ХУУДСЫГ ХЭВЛЭЖ, СЕХ-НД ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ ҮЙЛ АЖИЛЛАГАА.
УИХ-ын сонгуулийн саналын хуудсыг 06 сарын 10-ны өдрөөс 06 сарын 19-ний хооронд хэвлэж дуусгасан. Саналын хуудсыг 7 хоногийн хугацаанд хэвлэж дуусгахаар анх тооцсон хэдий ч зарим тойргийн саналын хуудсыг дахин хэвлэх зэрэг шалгааны улмаас хэвлэх үйл ажиллагаа 10 өдрийн турш үргэлжилсэн.
Хуудаснууд