Сонгуульд санал автоматаар тоолоход зайлшгүй анхаарах асуудлууд

Сүүлийн жилүүдэд санал тоолох явцад дүнг өөрчилж будлиан гаргахаас сэргийлэх, сонгуулийн дүнг нэгтгэн зарлах үйл явцыг хурдасгах, хүний оролцоог аль болох багасгах зорилгоор сонгуулийг автоматжуулах нь түгээмэл хандлага болж байна. Монгол Улс 2012 онд болох Улсын Их Хурал (УИХ)-ын сонгуульд саналыг автомат төхөөрөмжөөр тоолохоор зэхэж буй бөгөөд үүнтэй холбоотой зарим өөрчлөлтийг шинэчлэн боловсруулсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөлд тусгаснаас гадна Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг саяхан батлаад байна.

Сонгууль

Санал тоолох үйл ажиллагааны мониторинг