Олигархиуд Бурханд хувирах гэнэ

Мөнгөөр бурхан болж болохгүй ч маш их мөнгөөр болох гэнэ. “Үнэгүй бяслаг зөвхөн хавханд байдаг” гэдэг зүйр үг оросын бахархал. Зүйр үг сайхаан. Бүдүүлэг тэнэг монголд зүйр үг байдаг гэвэл оросууд татаад ойчих байх даа.

Дарангуйллын тогтолцоог магтаж долигнохгүй, нэр цэвэр гаръя гэвэл зохиолоо “подтекст”-тэй бичих ганцхан зам байсан юм. Далд утга буюу подтекст гэж юугаа хэлнэ вэ гэвэл, “Аваагүй байхад авгай сайхан” гэдэг зүйр үгийг аваад үзье. “Аваагүй байхад сайхан” гээд өгүүлбэр төгссөн нь, хэлэх гэсэн гол санаагаа хэлэлгүй үлдээжээ. “Авсан хойноо аймаар” гэж гүйцээж хэлбэл авгайчуулаа гомдооно хэмээн хулгасан соёл юм. Энэхүү далд санаа бол уярам далд ёжлол. Өвгөд насны эцэст амин хоорондоо эмгэнүүдийнхээ нүдийг хариулж байгаад наргиантайгаар, “Өвлийг хавар дийлдэг, өвгөнийг эмгэн дийлдэг ажээ” гээд жуумалзан нудралцаж харагддаг. Эмгэдээ муулж буй өнгө аяс нь сүрхий хорлонтой бус. Бас л хөөрхөн хошигнол доо. Өвгөд эмгэдийн проблемыг хөндөхөд тохирсон жор нь ийм зөөлөн байна.

Монгол улс хохирогчдын орон болжээ. Хохирогчид бурханд залбирч цөхрөөд, “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэж бухимдан бачимдах боллоо. Тэдэнд энэ зүйр үгнээс ондоо горьдох, сэтгэлээ онгойлох хүчин Монголд нэг ч алга. Аймаар юм. Хохирогчдыг хулхидсан Олигархиуд тэртээ дээрээс, “Үхэр тэргээр туулай гүйцэж, харагдаач!” гээд цагдаа шүүх прокурорыг бүхэлд нь атгачихсандаа омгорхоно. Энэ новшнуудыг хошин шогийн ямар үгээр шивэх вэ? Ардчиллын буянд дарангуйлагчдын аюул багасаж, зохиолд далд санаа булах шаардлага арилсан сан. Одоо ил тод, үхлийн хор шингээсэн бөгөөд байндаа дусуут дэлбэрч, Олигархиудын хулгайг дэлгэх тийм сум хэрэгтэй боллоо. Энэ сумны мөрөөр иргэдийн үер мэт хуйларсан давалгаан шуугин оволзвол, сая үр дүнд хүрнэ. Өөр замгүй болсныг иргэн бүр ухамсарлах сан. Олигархиуд, тэднээс болж ядуурсан олон түмний хооронд үүссэн дайсагнал, өвгөн эмгэний торчилдооноос ангид, хэзээ ч үл эвлэрэх, нэг нь нөгөөгөө дарахаас нааш амар амгалан үл ирэх, тийм муу ёрын түүхэн үзэгдэл гэдгийг ухаар.

“Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн дов ногоордог” бол эдүгээ идсэн эрүү нутаг буцаж, идүүлсэн дов экологийн сүйрэлд сөнөж байна. Хэргийн эзэд хэн бэ? Мэдээж, авилгачид, ард түмний удирдагчид! “Жимийсэн бурхад жимс хулгайлна” гэсэн цэцэн үг өдгөө ноёлох нигууртай болов. Хулгайчид бурханд хувирах нь уу? Бурхад хулгайчид хувирах нь уу? Путин Баяр хоёр л мэдэж буй гэнэ.

Сонгууль

Санал тоолох үйл ажиллагааны мониторинг