Гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдрийг Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоох бөгөөд гадаадад санал авах өдөр нь дөрөв хүртэл өдөр байна.
Сонгуульд өрсөлдөж буй улс төрийн нам, эвсэл тавдугаар сарын 31-нд багтаан нэр дэвшүүлэх үйл ажиллагаагаа дуусгах бөгөөд тойргийн хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ албан ёсоор авсан нэр дэвшигчид сурталчилгаандаа орж байна.
СЕХ-ныхон Сонгуулийн 432 салбар хороо, 1760 орчим хэсгийн хороо байгуулах ажлыг тавдугаар сарын 30-нд багтаах учиртай.
МАХН-ынхан өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулж дуусгах бол АН-ын нэр дэвшигчид суртчилгаандаа гарч эхэллээ.