Тус тусын харьяалах газарт буй сонгуулийн насны иргэдийн мэдээллийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх

Огноо: 
2016/05/05

Доор дурдсан байгууллага нь дараах иргэний өөрийн нэр, эцэг /эх/-ийн нэр, регистрийн дугаар, төрсөн он, сар, өдөр, хүйс болон бусад шаардлагатай мэдээллийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ээлжит сонгуулийн санал авах өдрөөс 55-аас доошгүй хоногийн өмнө ... хүргүүлнэ: 61.8.1.улсын дээд шүүх эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон сонгуулийн насны иргэдийн мэдээллийг; 61.8.2.шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага нь санал авах өдөр хорих болон баривчлах газарт ял эдэлж байгаа сонгуулийн насны иргэдийн мэдээллийг;

61.8.3.иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн байгууллага 60 ба түүнээс дээш хоногийн хугацаагаар гадаад улсад зорчсон иргэдийн мэдээлэл болон санал авах өдөр өөрийн харьяа тусгай анги, салбарт алба хааж байгаа боловч тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлгүй сонгогчдын мэдээллийг; 61.8.4.батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага санал авах өдөр зэвсэгт хүчний цэргийн анги, нэгтгэлд алба хааж байгаа боловч тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлгүй сонгогчдын мэдээллийг;

Сонгууль