Нэр дэвшигчийг дахин бүртгүүлэх хүсэлтээ уламжлах, өөр хүний нэрийг дэвшүүлэх, нөхөн нэр дэвшүүлэх

Огноо: 
2016/06/04

Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд нам, эвсэл санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр нэр дэвшигчийг дахин бүртгүүлэх хүсэлтээ уламжлах, эсхүл энэ хуульд заасан журмын дагуу өөр хүний нэрийг дэвшүүлэн шаардагдах баримт бичгийг сонгуулийн төв байгууллагад ирүүлнэ. (Хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэг)

Нам, эвслээс нэр дэвшигч нас барсан, эсхүл шүүхээр ял шийтгүүлсэн тохиолдолд тухайн нам, эвсэл нь өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлэх шийдвэрээ санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө ирүүлж, энэ хуульд заасан журмын дагуу бүртгүүлж болно. (Хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэг)

2016.6.04- нөөс өмнө

Сонгууль