Мониторинг

Залуучууд сонгуулийн үйл явцыг амжилттай ажиглалаа

Улаанбаатар хотод 451 хэсгийн хороо ажилласнаас 99 хэсгийн хороо буюу 21,9 хувь нь ажиглалтад хамрагдсанаас гадна 5 аймагт 13 хэсэгт иргэний нийгмийн ажиглагчид ажиллаж нийт 112 хэсгийн хороог хамруулан хяналт тавилаа. 206 ажиглагчийн ирүүлсэн мэдээллийг нэгтгэн үзвэл 2020 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал хураах, тоолох, дүнг гаргах үйл явц хуулийн хүрээнд явагдсан ба сонгуулийн дүнд нөлөөлөхүйц ноцтой зөрчил гарааагүй гэж дүгнэж байна. Ажиглалт хийсэн хэсгийн хороод дээр зохион байгуулалтын болон тохиолдлын чанартай зарим зөрчлүүд гарсан ч энэ нь санал тооллогын дүнд сөрөг нөлөө үзүүлээгүй байна.

Сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдал

Мониторингийн хугацаанд нэр дэвшигчид санал худалдаж авахтай холбоотой зөрчил гаргаж байгаа талаар олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээллийг нэгтгэн тэдгээрийн мөрөөр хяналтын байгууллагууд хэрхэн ажиллаж байгаад хяналт тавьж байна. Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн 2020 оны 6-р сарын 19-ны 8/2237 тоот албан тоотод дурдсанаар сонгуулийн сурталчилгаа эхэлсэн 6-р сарын 2-18-ний өдрийн байдлаар “Сонгогчдод мөнгө, эд зүйл тараасан гэх” нийт 38 гомдол, мэдээлэл шалгагджээ. Үүнээс 18-д нь уг үйлдэл тогтоогдоогүй, 4-т нь зөрчлийн хэрэг нээж, 2 хэргийг нь Тагнуулын ерөнхий газарт харьяаллын дагуу шилжүүлж, 14 гомдол, мэдээллийн шалгалтын явц үргэлжилж байна гэсэн байна. Бид энэ талаарх мэдээллийг холбогдох байгууллагуудаас лавшруулан тодруулж, олон нийтэд мэдээлэл өгч ажиллахаар төлөвлөж байна.

Нийгмийн сүлжээн дэх сонгуулийн сурталчилгааны мониторинг

  • Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш 13 хоногийн хугацаанд сонгон авсан нэр дэвшигчдийн ФБ хуудастаа оруулсан постын тоо. Тэд өдөрт дунджаар 8-12 постыг оруулж байна. 
  • Нэр дэвшигчдийн фэйсбүүктээ оруулж буй постын дийлэнх нь эерэг болон төвийг сахисан хандлагатай байна.
  • Нэр дэвшигчид дунджаар 460 орчим хариу үйлдлийг нэг пост дээр авч байна. Үүний 94 хувь нь эерэг, 6 хувь нь сөрөг хандлагатай байна.
  • Нэр дэвшигчийн постыг нэг ижил хүн 3 ба түүнээс дээш удаа шэйр хийж буй тохиолдлуудыг баримтжууллаа. Бүх нэр дэвшигч дээр ийм тохиолдлууд бүртгэгдэв. Тухайлбал, нэр дэвшигчийн тодорхой нэг постыг тодорхой нэг хаягнаас 3-72 удаа шэйрлэж байна.

Телевизүүдэд төлбөртэй, захиалгатай нэвтрүүлгийн эзлэх хувь өсч байна

Мониторингийн хамрагдах хугацаанд 5 телевизийн 611 цаг 26 минут 49 секундын эфирийн бичлэгт мониторинг хийснээс 96 цаг 18 минут 09 секунд нь буюу 16% нь сонгуультай холбоотой мэдээлэл байв. Энэ нь нэгдүгээр үеийн мониторингтой харьцуулахад 2 пунктээр өссөн байна. МҮОНТ-ийн нам эвслүүдэд ойролцоо цаг хуваарилжээ. Тухайлбал МАН-д хамгийн их цаг оноосон нь 19%-тай тэнцсэн бол АН-д 15% оногджээ. Бусад нам эвслүүдэд 12%-иас доош хугацаатай тэнцэх цаг ногдуулжээ.

Сонгогчдын нэрийн жагсаалтад хийж буй мониторингийн явц

2016 оны УИХ-ын сонгуульд “царцаа”, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгогч дахин санал өгөх асуудал гарч байсан бөгөөд үүнтэй уялдуулан хуульд зарим өөрчлөлт туссан. Үүнтэй холбоотой энэ асуудалд сүлжээний зүгээс анхаарал хандуулж хөндлөнгийн хяналт тавьж байна.

Сонгуулийн автоматжуулсан системийн хөндлөнгийн хяналтын явц

МИДАС ТББ бүх нам эвслийн хөндлөнгийн тестэд байлцаж арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллалаа.  Санал тоолох төхөөрөмжийн тестийг хийхдээ СЕХ-ны гэрчилгээжүүлж, ачуулахаар бэлтгэсэн төхөөрөмжөөс санамсаргүй байдлаар сонголт хийж бодит саналын хуудаснаас 20  хуудас авч дараах тестүүдийг хийж үзлээ.

Сонгогчдын боловсролын асуудлаар

Сүлжээний гишүүн Сонгогчдын Боловсрол Төв нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгээс хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” төслийн хүрээнд сонгогчдын боловсролд зориулж саналаа хэрхэн зөв тэмдэглэх, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн эсэхээ шалгах, сонгуульд эмэгтэйчүүд болон залуу

Телевизийн мониторинг

Мониторингийн зорилго нь УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр ХМХ-ийн гүйцэтгэх үүргийг сайжруулах, ХМХ-ээр явуулж буй сурталчилгааны тэгш, тэнцвэрт байдал хэрхэн хангагдаж буйг олон нийтэд ойлгуулах, далд сурталчилгааг илрүүлэх, Сонгуулийн тухай хууль болон ХХЗХ, СЕХ-ны хамтран баталсан “Радио телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих” журмын хэрэгжилтэд хяналт тавих явдал юм. УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэрх телевизийн мониторингд МҮОНТ, ТV9, MN25, ТV5, UBS гэсэн 5 телевизийг хамруулахаар сонгов.
Дээрх телевизүүдийг сонгохдоо Хэвлэлийн хүрээлэн, Максима ХХК-ны судалгаанд суурилж, олон нийтийн санхүүжилт ашигладаг, хамгийн хүртээмжтэй, орон даяар цацагддаг, агаарын долгион ашигладаг, үзэгчдийн тоо, рейтинг өндөр, зах зээлд 4-өөс дээш жил оршин тогтносон зэрэг шалгуурыг үндэслэв.
6 сарын 8-28-ныг дуустал үргэлжлэх 5 үе шаттай хийгдэж буй судалгааны 6 сарын 8-10 өдрийг хүртэлх сурталчилгааны өмнөх үе болон албан ёсны сурталчилгаа эхэлснээс хойших 6 сарын 11-13-ны хооронд хийгдсэн судалгааны дүнг танилцуулж байна.

Нийгмийн сүлжээн дэх сонгуулийн сурталчилгааны мониторинг

Сонгуульд оролцогч нам, эвсэл, нэр дэвшигчид цахим орчинд сонгуулийн сурталчилгаа явуулах нь сүүлийн сонгуулиудад эрс нэмэгдсэн ба үүнтэй холбоотой УИХ-ын сонгуулийн тухай хуульд тодорхой зохицуулалтууд туссаны дээр Сонгуулийн Ерөнхий Хороо, Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам” батлаад байна.

Сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдал

Сонгуульд өрсөлдөгч талууд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэн тэгш гараанаас шударгаар өрсөлдөх боломжтой байх нь  чөлөөт шударга сонгуулийн нэг гол зарчим болох  бөгөөд энэ зарчмыг хангахад сонгуулийн кампанит ажлын санхүүжилт ил тод байх нь маш чухал юм.  Сүлжээний гишүүн Бодлогод залуусын хяналт ТББ 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн мониторингийг хариуцан ажиллаж ба

Pages

Сонгууль

Subscribe to Мониторинг