Docs

2008 - Ардчилсан Намын мөрийн хөтөлбөр

Ардчилсан Нам ард түмэндээ ээлтэй, ардчилал, хөгжил дэвшлийн төлөө улс төрийн хүчний хувьд ард түмнийхээ хүсэл зорилгод тулгуурлаж ойрын 10 жилд улс орноо хөгжүүлэх 10 зөв бодлогыг хулгана жилийн босгон дээр нийтэд зарласан. Уг бодлогын эхлэл болгож УИХ-ын 2008 оны сонгуулийн үр дүнгээр хэрэгжүүлэх хөтөлбөрөө Ардчилсан Нам дараах байдлаар товч томъёолж байна.

2008 - Монгол Ардын Хувьсгалт Намын мөрийн хөтөлбөр

Монгол Улсын улс төрийн ууган байгууллага-шинэчлэгдсэн МАХН: 2004 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлж, эх орныхоо өнөөгийн байдлыг шинжлэн судалсны үндсэн дээр улс орноо хөгжүүлэх, үндэснийхээ аюулгүй байдлыг ханган бэхжүүлэхэд чиглэсэн алсын хараатай, амьдралд нийцтэй, түмнээ дэмжсэн, төгөлдөршилтийг эрхэмлэсэн төрийн бодлого хэрэгтэй хэмээн үзэж, Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлоготой нягт уялдан хэрэгжих мөрийн хөтөлбөрөө арван хоёр багц зорилтоор нэгтгэн боловсруулж сонгогч түмэндээ өргөн толилуулж байна. Манай намын сонгуулийн мөрийн хөтөлбөр хэрэгжсэнээр Монгол Улсын эрчимтэй хөгжлийн шинэ үе эхэлж, эдийн засгийн жилийн дундаж өсөлт 10 хувиас доошгүй болно. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2012 он гэхэд 5 мянган ам.долларт хүрнэ. 

Сонгуулийн явцад иргэний нийгмийн хяналт

Сонгуулийн хяналт нь зөвхөн санал хураах өдрийн үйл явц, санал тоолох ажиллагааг ажигласнаар хязгаарлагддаггүй. Сонгуулийн үр дүнтэй хяналт нь өргөн хүрээний үйл ажиллагааг хамруулдаг. Иймээс сонгуулийн хяналт, сонгуулийн ажиглалт хоёрыг ялгаж ойлгох хэрэгтэй. Сонгуулийн хяналтыг сонгуулийн бүх үе шатанд хийнэ. Тухайлбал улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийг бүртгэх, сонгуулийн хороодыг байгуулах, сонгогчийн нэрсийн жагсаалтыг гаргах, баталгаажуулах, сонгогчийн үнэмлэх, саналын хуудсыг хэвлүүлэх, сонгуулийн сурталчилгаа , өргөдөл гомдлыг шийдвэрлэх гэх мэт. Харин сонгуулийн ажиглалтыг сонгуулийн санал авах, санал тоолох, сонгуулийн нэгдсэн дүн гаргах явцад хийдэг. Тэгэхээр сонгуулийн ил тод байдлыг бүрэн хангана гэдэг нь сонгуулийг хянах ажиглах боломжийг сонгуулийн эрх зүйн хүрээнд болоод практикт нээж хангаж өгөхийг хэлж буй бөгөөд энэ нь ардчилсан төрийн үүрэг мөн.

Саналын хуудсанд хяналт тавих арга туршлага

Тус илтгэлд хоёр асуудлыг голлон авч үзсэн байна. Үүнд: нэгдүгээрт, саналын хуудсыг хуурамчаар үйлдэхээс сэргийлэхтэй холбоотой, хоёрдугаарт саналын хуудсыг хэвлэх ажиллагаатай холбоотой аюулгүй байдал. Түүнчлэн саналын хуудасны чанарыг хянах баталгаажуулалт, зөөвөрлөхөөс өмнөх хадгалалт, тухайн улсын өнцөг булан бүрт хүргэж түгээхтэй холбоотой аюулгүй байдлын асуудлуудыг хөндөн эдгээр үйл явцад иргэний нийгмийн зүгээс хэрхэн оролцож хөндлөнгийн хяналт тавьж болох аргачлалыг нарийвчлан тайлбарлажээ.

Сонгуулийн явцад өргөдөл, гомдол маргаан шийдвэрлэх үйл явцыг хянах нь

Сонгууль бол иргэд тэдний амьдралд нь нөлөөлөх шийдвэрт оролцох, өөрсдийн төлөөлөлтэйгөө хариуцлага тооцох чухал арга замуудын нэг билээ. Итгэж болох сонгуулиар баталгаажсан улстөрийн хууль ёсны эрх нь засгийн газруудын хувьд тогтвортой хөгжилд тулгарч буй олон сорилтуудыг даван туулах чухал мандат болно. Санал хураахтай холбоотой бэрхшээлүүд, нэхэмжлэл гомдлыг шийдвэрлэж чаддаг үр дүнтэй, ил тод механизм нь сонгууль зохион байгуулагчийн хариуцлагыг өндөрсгөж, ингэснээрээ сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөх олон нийтийн болон улстөрд оролцогчдийн хандлагыг эерэг болгоход туслах юм. Бүх оролцогчдод хүлээн зөвшөөрөгдөхүйц маргаан шийдвэрлэх тогтолцоо нь сонгогчийн шийдвэрийг бодитоор хадгална. 

Гүржийн сонгуулийн мониторингийн туршлага

Бидний үйл ажиллагаа зөвхөн сонгууль болж буй өдрийн ажиглалтаар хязгаарлагддагүй бөгөөд сонгуулийн өмнөх ба дараах үед ч мониторинг хийдэг. Маш олон өргөдөл, саналыг чадварлаг хуульчид бэлтгэн сонгуулийн хороод болон шүүхийн байгууллагуудад илгээдэг. ГЗХХ хэзээ ч сонгуулийн үеэр гардаг элдэв зөрчил илрүүлэхийг өөрийн зорилгоо болгож байгаагүй бөгөөд хамгаас чухал, нэн түрүүний зорилт нь сонгуулийг амжилттай явуулахад дэмжлэг үзүүлэх явдал гэдгийг онцлон хэлэх хэрэгтэй юм.

Сонгогчдын нэрийн жагсаалтад тавих хяналт

Гүржэд сонгогчдын нэрийн жагсаалт нь сонгуулийн гол асуудал болоод байгаа бөгөөд жагсаалтын үнэн зөв бус байдал нь сонгууль шударга бус явагдах шалтгаан болох аюултай. Нэн ялангуяа, энэ нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд болж өнгөрсөн сонгуулиудад хамгийн ярвигтай бэрхшээлүүдийн нэг байлаа. Сонгогчдын нэрийн нэгдсэн жагсаалтад байх сонгогчдын тоо нэг сонгуулиас нөгөөд байнга өөрчлөгдөж ирсэн.

Украйнд сонгуулийн мониторинг хийсэн туршлага

Илтгэлд Украины иргэний нийгмийн байгууллагууд сонгуульд ямар чиглэлээр мониторинг хийж ирсэн, юун дээр алдаж оносон, цаашид ямар тулгамдсан асуудлууд байгаа талаар дэлгэрэнгүй дурджээ. Сонгуулийн үйл явцад хийж ирсэн мониторингийн чиглэлүүдийг тодруулбал:

  • Сонгуулийн хуулийн хэрэгжилтэд ерөнхийд нь хяналт тавих
  • Хэвлэл мэдээллийн мониторинг 
  • Сонгуулийн хөтөлбөрүүдэд хяналт тавих
  • Кампанит ажлын санхүүжилтийн мониторинг 
  • Нам, эвслүүдийн жагсаалтанд хяналт тавих
  • Их хурлын, олон нутгийн зөвлөлүүдийн нам, эвслийн факцуудын сонгуулийн дараах үйл ажиллагаанд хяналт тавих

Латвийн сонгуулийн мониторингийн туршлага

Латвийн Бодлогын судалгааны Провидус ТББ нь 2000 оноос хойш Латвид болсон хэд хэдэн сонгуульд янз бүрийн чиглэлээр мониторинг хийж ирсэн бөгөөд энэ хугацаанд хуримтлуулсан сайн туршлага, сургамжийнхаа талаар энэ илтгэлд өгүүлжээ. 

Индонезид сонгогчдын нэрийн жагсаалтад аудит хийсэн туршлага

: Цэвэр шударга сонгууль нь цэвэр нэрийн жагсаалтаас эхлэлтэй байдаг. Нэрийн жагсаалтын аудитыг чухамхүү энэхүү зорилгын үүднээс иргэний нийгмийн байгууллагууд гүйцэтгэж сонгуулийн үйл явцад хувь нэмрээ оруулдаг.

Pages

Сонгууль

Subscribe to Docs