Асуулт, хариултууд

Манай сайт ХУУЛЬЧААС АСУУЯ интерактив булантай боллоо. Хэрэв Та хуульч, эрх зүйч мэргэжилтэй бол энэ буланд бүртгүүлснээр олон нийтийн зүгээс Сонгуулийн хууль, сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой ирүүлсэн асуултад хариулах, тайлбар өгөх, үзэл бодол, байр сууриа илэрхийлэн санал солилцох боломжтой. Асуултад хариулахыг хүсвэл энд дарж нэвтэрнэ үү

А: Сонгуулийн хуульд Сонгуулийн штаб, түүний ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагчаас бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно гэж. энэ юу гэсэн үг вэ? дэмждэг хүнээ бусад нь дэмжээрэй гд янз бүрийн аргаар уриалбал хууль зөрчсөн болох уу?

Асуултын хариулт:

2016 оны 6 сарын 14-д хариулсан.
Даваасүрэн Оргил's picture

Сонгуулийн хуулийн 70.3 дахь хэсэгт "Сонгуулийн штаб, түүний ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагчаас бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно" гэж заасан нь өөрийн дэмжиж буй нэр дэвшигчийн талаар бусдад ухуулга сурталчилгаа хийх зэргээр сонгуулийн хуульд заасан арга хэлбэрээр сурталчилгаа явуулахыг хориглосон агуулгатай заалт юм. гэвч энэхүү үйлдэлд хариуцлага тооцох заалтыг хуульд тусгаагүй нь таны хийж буй сурталчилгаа нь өөр хууль (эрүүгийн хууль хүн гүтгэх, доромжлох, захиргааны хариуцлагын тухай хууль гэх мэт) зөрчөөгүй тохиолдолд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй юм.

өөрөөр хэлбэл та нэр дэвшигчийн сонгуулийн штаб, түүний ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагч биш бол Сонгуулийн хуулиар хориглоогүй хэлбэрээр сурталчилгаа явуулж болох боловч тэрхүү сурталчилгаа тань өөр бусад хуулийг зөрчөөгүй тохиолдолд та ямар нэгэн хариуцлага хүлээхгүй юм.

энэхүү хариулт нь Даваасүрэн овогтой Оргил миний хувийн дүгнэлт үзэл бодол бөгөөд ямар нэгэн төрийн болон төрийн бус байгууллага мөн энэхүү сайтын байр суруийг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.

Хуульчид энэ асуултад хариулахыг хүсвэл энд дарж нэвтэрнэ үү.

А: Нэр дэвшигчдээс авах хөрөнгө орлогын мэдүүлгийг хаанаас үзэж болох вэ? Энэ нь хуулиараа нээлттэй байдаг уу? Иргэн Мэдээлэл авах эрх чөлөөний хуулийн хүрээнд санал өгөх нэр дэвшигчийн ХО-ыг мэдэх эрхтэй!

Асуултын хариулт:

2016 оны 6 сарын 14-д хариулсан.
Даваасүрэн Оргил's picture

Сонгуулийн хуульд энэ талаар зохицуулалт тусгаагүй байна. иймд та Мэдээллийн эрх чөлөөний хууль болон авилгалын эсрэг хуулиар олгогдсон нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлэгтэй танилцах хүсэлтэй бол Сонгуулийн ерөнхий хороонд хандна уу.

Хуульчид энэ асуултад хариулахыг хүсвэл энд дарж нэвтэрнэ үү.

А: Сонгуулийн хуулийн 154.4, Төрийн албаны тухай хуулийн 23.2 заалтууд зөрчилдөж байгаа.7 сарын 1-нээс мөрдөж эхлэх ЗЕХ-р нарийвчлан зохицуулсан хуулийг мөрдөх бг. Одоо бг аль хуульд энэ зарчмыг яг дээрх шиг зааж зохицуулсан байгаа вэ?

Асуултын хариулт:

2016 оны 5 сарын 27-д хариулсан.
L. Galbaatar's picture

Өдрийн мэнд.
Таны асуулт төрийн жинхэнэ албан хаагч УИХ, орон нутгийн сонгуульд нэр дэвших бол төрийн албанаас чөлөөлөгдсөн байх хугацаатай холбоотой гэж ойлгогдож байна.
Төрийн албаны хуульд зөвхөн төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд хэзээ чөлөөлөгдөх талаар заасан бол Сонгуулийн хуулиар төрийн жинхэнэ албан хаагчаас гадна төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирлыг чөлөөлөгдөх талаар заасан байна.
Хугацааны хувьд орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх талаар заасан нь хоёр хуулинд адил зохицуулалттай байна.
Иймд дээрх хоёр заалтыг зөрчилсөн гэж үзэхгүй, нарийвчлан зохицуулсан байдлаараа ялгаатай гэж үзэх боломжтой байна.
Нийтийн албан хаагчийн үйл ажиллагаа нь "НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ" хуулиар давхар зохицуулагдана.
Асуултад дутуу хариулсан бол эргэж холбогдоно уу.

Хуульчид энэ асуултад хариулахыг хүсвэл энд дарж нэвтэрнэ үү.

А: Сонгуулийн сурталчилгаа гэдэгт яг юу ордог вэ

Одоогоор хариулаагүй байна.

Хуульчид энэ асуултад хариулахыг хүсвэл энд дарж нэвтэрнэ үү.

А: Сонгуулийн үнэмлэх сонгууль болохоос хэд хоногийн өмнөөс тарааж эхлэх ёстой вэ?

Асуултын хариулт:

2016 оны 6 сарын 2-д хариулсан.
L. Galbaatar's picture

"Сонгуулийн үнэмлэх" гэдэгт сонгуулийн үеэр олгох аливаа үнэмлэхийг хэлж байна гэж ойлголоо.
Сонгуулийн хуульд зааснаар нэр дэвшигчээс гадна сонгуулийн штабын ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагч болон сонгуулийн ажиглагч тус бүрт үнэмлэх олгоно.

Харин нэр дэвшигчийн хувьд түүнийг бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол нэр дэвшигч тус бүрд нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 22 хоногийн өмнө нэг өдөр олгоно. Ингэхдээ нам, эвслийн нэр дэвшигчийн тухайд тухайн нам, эвслийг сонгуулийн төв байгууллагад төлөөлөх эрх бүхий этгээдээр дамжуулан; бусад нэр дэвшигчийн тухайд нэр дэвшигчийн үнэмлэхийг нэр дэвшигчид өөрт нь, эсхүл төлөөлөгчид нь олгоно. Мөн бие даан нэр дэвшигчийн тухайд тухайн нэр дэвшигчийг сонгуулийн төв байгууллагад төлөөлөх эрх бүхий этгээдээр дамжуулан үнэмлэх олгоно.

Иймд нэр дэвшигчдэд 2016.06.07-ны өдөр үнэмлэхийг нь олгох юм.

Хуульчид энэ асуултад хариулахыг хүсвэл энд дарж нэвтэрнэ үү.

А: Сонгуулиар би гадаадад томилолттой таарч байгаа тул урьдчилаад саналаа зурж болох уу? Болох бол хаана очих вэ?

Асуултын хариулт:

2016 оны 5 сарын 19-д хариулсан.
Нээлттэй Нийгэм Форум's picture

Сонгуулийн хуулийн 16.3-т заасны дагуу Та саналаа урьчдилж өгөх бүрэн боломжтой. Үүний тулд хэсгийн хороондоо хандаж зохих албаны хүмүүсийн гэрчтэйгээр өгнө. Таны санал солигдохгүй байх баталгаа нь лацтай автомат машинд саналаа уншуулах ёстой. Сонгуулийн хуулийн 16.3-т заасны дагуу Та саналаа урьчдилж өгөх бүрэн боломжтой. Үүний тулд хэсгийн хороондоо хандаж зохих албаны хүмүүсийн гэрчтэйгээр өгнө.

2016 оны 5 сарын 20-д хариулсан.
Д.Түвшинтамир's picture

Сонгуулийн хуулийн 16.3-т заасны дагуу Та саналаа урьчдилж өгөх бүрэн боломжтой. Үүний тулд хэсгийн хороондоо хандаж зохих албаны хүмүүсийн гэрчтэйгээр өгнө. Таны санал солигдохгүй байх баталгаа нь лацтай автомат машинд саналаа уншуулах ёстой. Сонгуулийн хуулийн 16.3-т заасны дагуу Та саналаа урьчдилж өгөх бүрэн боломжтой. Үүний тулд хэсгийн хороондоо хандаж зохих албаны хүмүүсийн гэрчтэйгээр өгнө.

Хуульчид энэ асуултад хариулахыг хүсвэл энд дарж нэвтэрнэ үү.

Сонгууль